Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/20-НД НИЙТЛЭГДСЭН

Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтыг аравдугаар сарын 17-нд авахаар төлөвлөжээ

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 7 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт /ТОПИК/-тай холбоотой мэдээллийг БШУЯ-нд өчигдөр албан бичгээр ирүүлжээ.

Боловсрол, шинжлэх ухааны яам Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Монголын ТОПИК Шалгалтын хороотой гуравласан уулзалтыг зохион байгуулсан.

ТОПИК шалгалтыг зохион байгуулдаг Бүгд Найрамдах Солонгос Улсын Олон Улсын Боловсролын хүрээлэн Бүгд Найрамдах Солонгос Улс болоод дэлхий дахинд авахаар төлөвлөсөн шалгалтын хуваарийн дагуу 78 дугаар шалгалтыг 2021 оны 10 дугаар сарын 17-нд авахаар төлөвлөжээ.

 

Эх сурвалж: БШУЯ