Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/21-НД НИЙТЛЭГДСЭН

Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт өгөхөөр хүлээж буй 3,300 гаруй иргэн Боловсролын сайдад хандав

Б.Билгүүн, iKon.mn
2021 оны 6 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд TOPIK /Топик/ буюу Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтаа өгч чадаагүй 3,000 иргэний төлөөлөл өнөөдөр БШУЯ-д шаардлага хүргүүллээ.

Энэ тухай шаардлага хүргүүлж буй иргэдийн төлөөлөл хэлэхдээ “ТOPIK шалгалтыг МУИС зохион байгуулдаг. Цар тахлын улмаас 2019 оны арваннэгдүгээр сараас хойш буюу хоёр жилийн хугацаанд таван удаа хойшиллоо. Сүүлийнх нь долдугаар сарын 11-нд авах байсан ч шалгалт мөн хойшилсон. Миний хувьд TOPIK хоёрдугаар түвшний шалгалт өгөхөөр 2019 оны арваннэгдүгээр сард бүртгүүлсэн байсан. Энэ шалгалтыг өгснөөр БНСУ-д суралцах эрх үүсэх олон хүүхэд бий. Тэд ирээдүйгээ төлөвлөчихсөн байгаа.

TOPIK өгөхөөр бүртгүүлсэн 3,300 гаруй хүн байгаа. Цахимаар өгөх тухай мэдээлэл байгаагүй. Иймд залуучуудын сурч боловсрох эрхэд халдаж байна гэж үзэн шалгалтаа өгч, сурч боловсрох эрхээр хангаж өгөх 300 гаруй хүний гарын үсэгтэй хүсэлтийг Боловсролын сайдад өгөх гэж байна.

Энэ талаар УОК-т хандахад МУИС-д шалгалтыг хойшлуулах чиглэл өгөөгүй гэсэн. БНСУ-ны Элчин сайдын яаманд хандахад Монгол Улсын УОК-оос шалгалтыг цуцалсан бид шалгалтынхаа материалыг явуулахад бэлэн байгаа гэсэн мэдээлэл өгсөн. Мөн МУИС өнгөрсөн хугацаанд ямар ч арга хэмжээ аваагүй явсаар өнөөдрийг хүрсэн” гэв.

 
Гэрэл зургийг MPA.mn