Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/19-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын эрүүл мэндийн үйлчилгээг Монголоосоо авах боломжтой боллоо

ikon.mn
2021 оны 7 сарын 19
Сурталчилгаа

АНУ-ын эрүүл мэндийн байгууллага MEDERVA HEALTH нь дэлхийн түвшний эмч нараас эрүүл мэндийн дүгнэлт авах үйлчилгээнийхээ нээлтийг Монголд хийлээ

Mederva Health нь өвчтөнүүддээ АНУ-ын Эрүүл Мэндийн Дээд Зөвлөлөөс итгэмжлэгдсэн нарийн мэргэжлийн эмч нарын дүгнэлт, оношилгоог хүргэдэг эрүүл мэндийн байгууллага юм. Веб хуудсаар зочлох

Улаанбаатар хот, Монгол улс - 7 сарын 19, 2021 он

АНУ-д төвтэй Mederva Health эрүүл мэндийн байгууллага нь Америк нарийн мэргэжлийн эмч нараас оношоо баталгаажуулах, нарийн мэргэжлийн дүгнэлт авах цахим үйлчилгээгээ Монголчуудад нээлттэй болгосноо зарлаж байна. АНУ-д бэлтгэгдсэн нарийн мэргэжлийн эмч нараас Хорт хавдар, Зүрх судас, Дүрс оношилгоо, Хоол боловсруулах систем, Мэдрэлийн систем, Цус судлал, Арьс өнгө судлал, Дотоод шүүрэл, Бөөрний систэм, Халдварт өвчин гэх нарийн мэргэжлийн чиглэлүүдээр эрүүл мэндийн мэргэжлийн зөвлөгөө, дүгнэлт авах боломжтой болсноор Монголчууд өндөр түвшний эрүүл мэндийн үйлчилгээг гэрээсээ авах нөхцөлийг бүрдүүлж байна.

Эрүүл мэндийн өндөр түвшний мэргэжлийн үйлчилгээ авахын тулд Монгол дахь өвчтөнүүд гадаад руу зорчих шаардлага тулгардаг. Энэ нь санхүүгийн хувьд маш өндөр зардалтай тул хүн бүхэнд нээлттэй сонголт биш юм.

Mederva Health-н Эрүүл мэндийн бодлогын захирал, Станфордын Анагаах Ухааны их сургуулийн профессор Могамед Калеел хэлэхдээ “Бидний зорилго бол АНУ-д сайтар туршигдсан нарийн мэргэжлийн ур чадварыг Монголчуудад оношоо баталгаажуулах, зөвлөгөө, дүгнэлт болгон ашиглах боломжийг бий болгох юм." Мөн тэрээр "Бидний зорилго бол оношоо баталгаажуулах гэж буй Монгол өвчтөнүүддээ АНУ-д сайтар туршигдсан нарийн мэргэжлийн мэдлэг, ур чадварыг  ашиглах боломжийг олгох юм. Ингэснээх эрүүл мэндийн асуудлаар хүнд хэцүү цаг үеийг туулж байгаа өвчтнүүдэд гадаад улс руу аялах хэрэгцээ шаардлагыг бууруулж, бага ч болтугай сэтгэлийн амар амгаланг авчирна гэж найдаж байна" гэлээ.

“Бидний зорилго бол оношоо баталгаажуулах гэж буй Монгол өвчтөнүүддээ АНУ-д сайтар туршигдсан нарийн мэргэжлийн мэдлэг, ур чадварыг  ашиглах боломжийг олгох юм” – Доктор. Могамед Калеел

 

Mederva Health-ийн Америк нарийн мэргэжлийн эмч нараас интернетээр дамжуулан мэргэжлийн дүгнэлт авснаар өвчтөнүүд архаг хууч, хүнд өвчнөө оновчтой оношлуулах, мэргэжлийн эмчээс орчин цагийн анагаахын шинжлэх ухаанд нийцсэн зөвлөмж зөвлөгөөг авах зардлыг олон дахин багасгах юм. Оношилгоо дүгнэлт, зөвлөгөө гаргахад шаардагддаг хугацаанаас хамааран харилцан адилгүй боловч ихэнх нарийн мэргэжлийн үйлчилгээ нь 150$-н үнэтэй.

Үйлчилгээг авахдаа www.medervahealth.com/mn цахим хуудаст бүртгүүлээд өвчтөний эрүүл мэнд, эмчилгээний түүх болон шинжилгээний хариу зэргээ Монгол эсвэл Англи хэлээр оруулан хүсэлтээ илгээнэ. Mederva Health-ийн баг хүсэлтийг хүлээн авмагцаа өвчтөний бүх мэдээллийг Англи хэл рүү үнэ төлбөргүй орчуулан тухайн өвчтөний хүсэлт гаргасан нарийн мэргэжлийн чиглэлээр мэргэшсэн Америк эмчийг томилдог. Томилогдсон эмч нь өвчтөний асуудлыг судалж, танилцсаны дараагаар өөрийн дүгнэлт, зөвлөмжөө бичгэн болон видео хэлбэрээр бэлтгэж илгээнэ. Өвчтөнд эмчийн дүгнэлтийг Англи болон Монгол хэл дээрх бүрэн орчуулгын хамт цахим хэлбэрээр хүргэх юм. Ийнхүү Монголд байгаа өвчтнүүдийн хэрэгцээнд бүрэн нийцүүлэн бүтээсэн энэхүү үйлчилгээ нь өвчтөнүүдэд эрүүл мэндийн оновчтой шийдвэр гаргахад нь чухал багаж нөлөө, сэтгэлзүйн дэмжлэг болох юм.

"Ковид-19 тэй холбоотойгоор гарсан олон улсын зорчигч тээврийн хязгаарлалт нь ийм мэргэжлийн дүгнэлт үйлчилгээ авах боломжийг хаалттай болгосон. Бид Америкийн анагаах ухааны мэргэжлийн мэдлэг ур чадварыг Монгол дахь өвчтөнүүдэд хүргэснээр дээрх нөхцөл байдлыг сайжруулахад тусална гэдэгтээ итгэлтэй байна." хэмээн профессор Калеел нэмж хэлжээ.

 

Mederva Health-н талаар

Mederva Health нь АНУ-н анагаах ухааны ур чадвар, ололт амжилтыг түүгээр дутагдаж буй улс орнуудын өвчтөнүүдэд хүргэдэг. Mederva Health-н эмч, нарийн мэргэжилтнүүд нь АНУ-н Харвард, Станфорд гэх мэт анагаах ухааны шилдэг сургуулиудад бэлтгэгдсэн. Дэлгэрэнгүй мэдээллийг www.medervahealth.com/mn сайтад зочлон авна уу.

Хэвлэл мэдээлэлтэй холбоотой лавлагааг:

Д.Мягмаржав, Орон нутгийн төлөөлөгч

+976-75152233

press@medervahealth.com