Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/08-НД НИЙТЛЭГДСЭН

“НОМИН Холдинг” ХХК “АЛТАН ГАДАС ОДОН” хүртлээ

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 7 сарын 8
Сурталчилгаа
Зураг зураг

Эх дэлхийд түүхээрээ гайхуулсан Монгол Тулгар төрийн 2230, Их Монгол  улс байгуулагдсаны 815 жилийн ой, Ардын хувьсгалын 100 жилийн ой, Үндэсний их баяр наадмын босгон дээр “НОМИН Холдинг” ХХК төрийн дээд шагнал “АЛТАН ГАДАС ОДОН” -г хүртлээ.

Бүх сүлжээ дэлгүүрүүд Олон Улсын чанарын баталгааны стандартуудыг ижил түвшинд баримтлан үйл ажиллагаагаа явуулж, бүх бараа бүтээгдэхүүн магадлан итгэмжлэгдсэн Эко стандарт лабораториор баталгаажсан төдийгүй “НОМИНГИЙН ТАВАН БАТАЛГАА амлан түргэн шуурхай, чанартай, найдвартай, итгэл дааж үйлчилсээр байна.

Мөн 2018 оноос хэрэгжиж эхлэсэн НӨАТ-н буцаан олголтыг санаачлан хэрэгжүүлж улс орныхоо хөгжил дэвшилд томоохон нөлөө үзүүлсэн билээ.

Компанийн засаглалыг сайжруулах ажлын хүрээнд хийгдсэн томоохон цогц ажил бол Олон улсын ISO:9001, ISO:14001, OHS:45001 тогтолцоо гэсэн 3 -н стандартуудыг нэгэн зэрэг нэвтрүүлсэн анхны сүлжээ дэлгүүр болсон бөгөөд энэ жил стандартуудаа дахин батламжилсан үйл явдал болжээ.

 

20192021 он улс орны эдийн засаг, тэр дундаа худалдааны салбарт хүндхэн жилүүд болж байгаа хэдий ч нэг ч ажилтны цомхтгол хийхгүй болохоо мэдэгдэж, компанийн бахархал болсон ажилчдынхаа цалин хөлсийг нэг ч өдөр хоцроолгүй үзээгүй, цар тахлын үеийг хамтдаа даван гарахын төлөө худалдаа, үйлчилгээ төдийгүй нийгмийн хариуцлагаа ч умарталгүй хичээн ажилласанаар энэ онд “Шилдэг Татвар Төлөгч Компани” -иар шалгарч, “НОМИН Холдинг”, “НОМИН Тав Трейд”, “НОМИН Трейдинг” компаниуд нь Худалдааны салбарын “ТОП 100” аж ахуй нэгжээр шалгарч өмнөх амжилтуудаа улам ахиулан дээгүүрт багтаж шагнуулсан давхар баярын мэдээтэйгээр энэхүү шагналаа гардан авч байна.

 
 
 
 

Монгол Улсын Худалдааны салбарт тод ул мөр үлдээн, тус салбарын хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулж, хийж бүтээсэн ажил үйлсээ өндрөөр үнэлүүлсэн энэхүү шагнал нь 29 жилийн туршид ард түмнээ өргөн хэрэглээний бараагаар тасралтгүй хангаж, тууштай ажилласан “НОМИН Холдинг” ХХК -ийн үе үеийн ажилчид, албан хаагчдын нөр их хүч, хөдөлмөр зүтгэл шингэсэн хамтын шагнал билээ.

 

Энэхүү хүндтэй шагналыг хүртсэн “НОМИН Холдинг” ХХК -ийн нийт хамт олонд халуун баяр хүргэе.

2021.07.08

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.