Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/07-НД НИЙТЛЭГДСЭН

Газраа чөлөөлсөн 120 айлын орон сууц ашиглалтад орлоо

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 7 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Барилга, хот байгуулалтын яам, Нийслэлийн Засаг даргын зүгээс барилгын салбарт олон талын арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаагийн нэг нь гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл.

Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хороо Яармаг орчмын “Е” хэсэгчилсэн талбайд төсөл хэрэгжүүлэгчээр “Андын зам констракшн” ХХК шалгарсан. Тус компани 39.9 га, 750 нэгж талбар бүхий газарт гэр хорооллыг дахин төлөвлөж, барилгажуулах юм.

Тодруулбал, 3,547 айлын орон сууц, 500 айлын түрээсийн орон сууц, 1,500 хүүхдийн  суудалтай ерөнхий боловсролын сургууль, 540 хүүхдийн ортой цэцэрлэг, худалдаа, үйлчилгээ, оффисын барилга, цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөжээ.

Төлөвлөлтийн дагуу “Е” хэсэгчилсэн талбайд оршин сууж буй 750 өрх орон сууцандаа шат дараатайгаар орж байгаа бөгөөд “Дээдсийн өргөө” хотхоны 1А, 1Б, 2А блокуудыг барьж  эхэлсэн. Тус компани нь 75 нэгж талбарыг чөлөөлж, зургаан блок барилгын суурин ажлыг амжилттай гүйцэтгэж байгаагаас гурван нэгж талбарын чөлөөлөлтийг хийж, 1А блокийн 120 айлын орон сууц ашиглалтад орууллаа.

 

Тус 1А блокт газар чөлөөлөлтөд хамрагдсан 11 айл, 1Б блокт 15 айл, 2А блокт 18 айл, нийт 2021 онд 44 айл орон сууцад орох боломжтой  болоод байгаа юм.  Иймээс Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар, Нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газрын дарга Г.Ганхүү нар өнөөдөр тус компанид батламжийг нь гардууллаа. Энэ үеэр мөн оршин суугчдын төлөөлөл байрныхаа батламжийг гардан авлаа.