Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/07-НД НИЙТЛЭГДСЭН

Олон улсын стартапын хурдасгуур хөтөлбөр Монголд

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 7 сарын 7
Сурталчилгаа

Стартапууд бизнесээ гаражнаас эхлүүлж, тэрбумын үнэлгээтэй болсон сэтгэл хөдлөм түүхийг бид олонтаа сонсдог.  Гэвч үнэндээ тэдний  90 хувь нь бүтэлгүйтдэг гэх дүгнэлтийг Харвардын Бизнесийн сургуулиас гаргажээ. Шалтгаан нь бизнес загвараа олоогүй байх, хөрөнгө мөнгө дутагдах, бүтээгдэхүүний хөгжүүлэлт муутай зэргээс болдог. Харин аз болоход дээрх асуудлуудыг туулж биш, тойрч гарахад туслах зорилгоор стартапын хурдасгуур хөтөлбөрүүд бий болсон. Тэгвэл манайд хурдасгуур хөтөлбөр байдаг уу?

Хурдасгуур хөтөлбөрөөс бойжиж гарсан стартапууд: Airbnb, Twilio, Canva, Dropbox, Udemy, Flickr гэх мэт

Монголынхоо стартапуудыг дэмжих зорилгоор М-Си-Эс Венчерс компани “MStars Hub” хурдасгуур хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болж, анхны бүртгэлээ эхлүүлжээ. Олон улсын GAN нэгдлийн албан ёсны гишүүн “MStars Hub” хөтөлбөрт хамрагдсанаар М-Си-Эс Групп болон GAN нэгдэл, бусад түнш байгууллагын туршлагаас суралцаж, сүлжээгээр нь дамжуулан зах зээлд нэвтрэх боломж нээгдэх юм. Тус хөтөлбөрийн давуу талуудыг дурдвал,

  • Мастеркласс: Бизнесийн загвараа зөв тодорхойлж, ур чадвараа нэмэгдүүлэх хичээлүүд
  • Сүлжээ: Ментор, хөрөнгө оруулагчид болон түнш компаниудтай холбогдох боломж
  • Хөрөнгө оруулалт: Тэтгэлэг/грант олгох ба дараагийн шатны хөрөнгө оруулалт авах гарцууд
  • Оффис: Мөрөөдлөөрөө жигүүрлэсэн залуус, түйвээгч стартапуудтай мөр зэрэгцэн ажиллах тохилог оффис

Танай стартап дараагийн түвшинд гарах цаг нь болсон эсвэл та стартап бизнесээ эхлүүлэхээр зэхэж байгаа бол яг одоо ЭНД дарж бүртгүүлээрэй.

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.