Улсын Онцгой комиссоос өчигдөр Үндэсний баяр наадмыг хойшлуулах санал гаргаж буйгаа зарласан. Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, энэ саналыг хэлэлцэн, гаргасан шийдвэрээ танилцуулж байна.
Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа "Засгийн газрын ээлжит бус хуралдаан өндөрлөлөө. Нийт зургаан асуудал хэлэлцсэн. Голлох шийдвэрийг танилцуулъя.
Тухайлбал, Үндэсний их баяр наадмыг нэг жилээр хойшлуулах шийдвэр гаргалаа. Өмнө нь наадмыг үзэгчгүйгээр зохион байгуулахаар төлөвлөж байсан ч ЭМЯ болон Эрдэмтдийн зөвлөлийн дүгнэлтээр энэ удаад наадмаа зохион байгуулбал 12,000 хүний бөөгнөрөл үүсэж, 3,000 орчим хүн халдвар авах эрсдэлтэйг танилцуулсан. Иймд УОК-оос өчигдөр наадмыг хойшлуулах эсвэл цуцлах санал гаргасан. Үүнийг Засгийн газар дэмжиж бүтэн жилээр хойшлуулж байна.
Энэ шийдвэр орон нутагт мөн хамааралтай.
Мөн долдугаар сарын 31-нийг дуустал Алтанбулаг боомтын зорчигч тээврийн хөдөлгөөнийг зогсоохоор шийдвэрлэлээ" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!