Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/01-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Ганзориг: Гадаадаас ирж буй иргэдийг 14 хоног тусгаарлах ЭМЯ-ны саналыг Улсын Онцгой комисс дэмжсэн

Б.Бадамгарав, IKon.mn
2021 оны 7 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Гадаад улс орнуудаас эх орондоо ирж буй иргэдийг 14 хоног тусгаарлах саналыг Эрүүл мэндийн яамнаас гаргасныг Улсын Онцгой комисс дэмжиж шийдвэрлэжээ.

Энэ талаар УОК-ын гишүүн Ц.Ганзориг "Энэ нь зөвхөн манай улсад хэрэгжиж байгаа зүйл биш бөгөөд дэлхийн бусад улс орон коронавирусийн дельта хувилбараас шалтгаалж хилээ буцааж хаах, тусгаарлалтын хоногийг нэмэгдүүлэх болон амны хаалтаа эргээд зүүх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа. Иймд Эрүүл мэндийн яамнаас санал оруулж шийдвэрлүүлсэн" гэсэн юм.

Одоогоор мөрдөгдөж буй журмын дагуу гадаад улсаас эх орондоо ирж буй иргэдийг тусгаарлан ажиглах байранд долоо хоног тусгаарлаж байгаа юм.

ВИДЕО:

https://fb.watch/6tpJk7qi6u/