Гэртээ, ажлын орчинд эсвэл гадаа талбайд цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйтгэл хийхийн ялгааг тодруулъя.
Цэвэрлэгээ хийнэ гэдэг нь бохирлогдсон зүйлийг усаар, угаалгын бодисоор цэвэрлэх мехианик үйлдэл юм. Ингэхэд гадаргуу дээрх бактерийг 10-100 дахин багасгах боломжтой.
Харин халдваргүйтгэл хийхэд гадаргуу дээрх бактерийг 1,000-100,000 дахин бууруулж чадах бол тусгай тоног төхөөрөмж ашиглан ариутгал хийхэд бактерийг бүрэн устгаж идэвхгүйжүүлдэг байна.
Коронавируст халдварын үед өрх гэртээ хэрхэн цэвэрлэгээ, ариутгал хийх тухай доорх бичлэгээс үзнэ үү.
Эх сурвалж: Эрүүл мэндийн яам
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!