Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/25-НД НИЙТЛЭГДСЭН

ЦЕГ: Өөрийгөө ХЗДХ-ийн яамны мэргэжилтэн хэмээн танилцуулж тусгай дуут дохио ашигласан иргэнийг шалгаж байна

Н.Урантулга, iKon.mn
2021 оны 6 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Олон нийтийн цахим сүлжээнд өөрийгөө "Хууль зүйн яамны мэргэжилтэн байна, албаны тэрэгтэй явж байна" гэж танилцуулсан залуугийн талаарх бичлэг мэдээлэл цацагдсантай холбогдуулан ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвөөс залруулга гаргажээ. 

Залруулгад, Шалгалтын явцад урьдчилсан байдлаар 28 настай, эрэгтэй С гэгч нь зургаадугаар сарын 24-ний өдрийн 20:00 цаг орчимд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Маршалын замд 0073 УНС улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох явцдаа жолооч иргэнтэй үл ойлголцож, улмаар өөрийгөө Хууль зүй, дотоод хэргийн яамны мэргэжилтэн, албан ажлаар албаны тэрэгтэй явж байна хэмээн тусгай дуут дохио ашигласан уг үйлдэлд нь Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах газрын Зөрчил шалгах хэлтэст холбогдох шалгалтын ажиллагааг хийж байна.

Тухайн асуудалд нэр холбогдогч иргэн С нь Хууль зүй, дотоод хэргийн яам болон цагдаагийн байгууллагад ажилладаггүй болохыг албан ёсоор, хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

Тухайн иргэний тус үйлдэл нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 4.8-д заасан “Зохих журмын дагуу эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрөлгүйгээр тусгай дуут болон гэрлэн дохиог тээврийн хэрэгсэлд байрлуулахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн тул Зөрчлийн тухай хуулийн 14.7.16-д заасан “Хуулиар хориглосон тусгай дуут болон гэрлэн дохио суурилуулсан тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох” хуулийн зохицуулалттай гэдгийг дурджээ.