Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/23-НД НИЙТЛЭГДСЭН

Хар тэнгист орж ирсэн Британийн байлдааны хөлөг рүү анхааруулах гал нээсэн тухай ОХУ-ын тал мэдээллээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 6 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Их Британийн HMS Defender хөлөг зургаадугаар сарын 14-нд Хар тэнгис рүү аялах замдаа Истанбулд

Их Британийн хатан хааны тэнгисийн флотын хөлөг Хар тэнгис дэхь хил рүү нь нэвтэрсэн тул анхааруулах зорилгоор гал нээж, замд нь бөмбөг хаясан тухай ОХУ-ын батлан хамгаалах яам саяхан мэдээлжээ.

Усан хилийн гүн рүү 3 км нэвтэрсэн HMS Defender хөлөг анхааруулга өгсний дараа буцаж хилээс гарсан гэнэ. Хэрэг явдал Крымийн хойгийн Фиолент хошууны орчимд гарчээ.

“ОХУ-ын хилийг зөрчвөл зэвсэг хэрэглэхээ манай байлдааны хөлөг урьдчилж анхааруулсан. Манай анхааруулгад ямар нэг хариу үйлдэл үзүүлээгүй” гэж батлан хамгаалах яамны мэдэгдэлд өгүүлсэн байна.

Тэнгисийн хөлөг онгоцноос анхааруулах гал нээснээс гадна Оросын байлдааны нисэх онгоц дөрвөн ширхэг тэсрэх бөмбөгийг Британийн хөлгийн замд хаяж анхааруулга өгчээ.

Одоогоор Их Британийн тал Хар тэнгист болсон хэрэг явдлын талаар тайлбар өгөөгүй байна.

 

Эх сурвалж: BBC