Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/22-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Улаанбаатар дахь Америк дунд сургуулийн захирлыг “НАЙРАМДАЛ” медалиар шагнав

ikon.mn
2021 оны 6 сарын 22
Сурталчилгаа
Зураг зураг
Зүүн талаас: Доктор Рожер Датчер болон хатагтай Г.Байгалмаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын гаргасан 104-р зарлигаар Улаанбаатар даxь Америк дунд сургуулийн Сургалт хариуцсан захирал, доктор Рожер Датчерыг “Найрамдал” медалиар шагнажээ.

Монголын төр засаг Др. Рожер Датчерыг Монгол улсын боловсролын салбарт олон жил тууштай хүчин зүтгэж, АНУ, Монгол Улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг ахиулахад үнэтэй хувь нэмэр оруулсныг өндрөөр үнэлж энэхүү нэр хүндтэй шагналыг олгосон байна. АНУ-ын иргэн Доктор Рожер Датчер нь Улаанбаатар дахь Америк дунд сургуульд 10 жил ажиллах хугацаандаа тус сургуулийн багш, Бага сургуулийн захирал, Ахлах сургуулийн захирлаар ажиллажээ.

"Найрамдал" медаль бол Монгол Улсын төр засгаас гадаадын иргэнд олгодог дээд шагнал юм. Өмнө нь тус шагналыг ДЭМБ-ын Бүсийн захирал, Азийн сангийн суурин төлөөлөгч, ING банкны бүсийн захирал болон олон улсад нэр хүндтэй эрдэмтэд, дипломатч нарт гардуулж байжээ.

Энэхүү медалийг 2021 оны 6-р сарын 18-ны өдөр Төрийн ордонд болсон шагнал гардуулах ёслолын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга, хатагтай Г.Байгалмаа гардууллаа.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.