Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/17-НД НИЙТЛЭГДСЭН

Т.Тансагчимэг: Цар тахлын үед ажиллаж буй эмч, цагдаа нарын хүүхдүүдийн хичээлийн хоцрогдлыг арилгаж, хөгжүүлэх хэрэгтэй

Б.Билгүүн, iKon.mn
2021 оны 6 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

 “Шинэ зам хүүхэд” гэр бүл хөгжлийн төв нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагаас "Чанга уншлага 2021-2025" КОВИД цар тахлыг хамтдаа давъя эмч эмнэлгийн ажилтан болон цагдаа, хүчний байгууллагын хүүхдийн хоцрогдлыг арилгаж, хөгжүүлэх төслийг хэрэгжүүлж буй талаар мэдээлэл хийлээ. 

“Шинэ зам хүүхэд” гэр бүл хөгжлийн төв НҮТББ-ын тэргүүн, төслийн санаалчаг, ерөнхий зохицуулагч Т.Тансагчимэг "Төрийн албан хаагчдын цалин бага, дээрээс нь цар тахлын үед хүнд нөхцөл цаг наргүй ажиллаж байгаа. Эдгээр алба хаагчид хүүхэд харах үйлчилгээнд хүүхдээ харуулж, дугуйланд хамруулж чадаж байгаа эсэх судалгааг манай багийнхан өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хийсэн. Тодруулбал, судалгааг мэргэжлийн багш, судлаач, сайн дурынхан нийлсэн 200 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр хийж гүйцэтгээд, хоёрдугаар сараас хойш онлайнаар зөвлөх үйлчилгээ үзүүлж, сургалт явуулж байна" гэв. 

 
Гэрэл зургийг MPA.mn

Үргэлжлүүлэн "Одоогийн байдлаар эмнэлгийн байгууллагын ажилчдын 640 хүүхэд, хүчний байгууллагын ажилчдын 1-12 дугаар ангийн 221 хүүхэд манай төслийн хүрээнд богино хугацааны сургалтад хамрагдаад байгаа.

Хүний эрүүл мэнд нийгмийн салбарт ажиллагсдын 10.3 хувь нь коронавирусийн халдвараар өвчилсөн бол батлан хамгаалахын салбарынхны 11.9% нь өвдсөн гэх судалгааг гаргасан байсан.

Иймд эдгээр ажилчдын хүүхдүүдийн хичээлийн хоцрогдлыг арилгаж, илүү хөгжүүлэх зорилгоор мэргэжлийн баг ажиллаж байна. Үүнийг засгийн газар боломжтой бол дэмжиж өргөн цар хүрээг хамрах хэрэгтэй байна. Мөн биднийг дэмжиж буй хувь хүн байгууллагууд байгаад баяртай байна" гэлээ.