Жирэмсэн эмэгтэйчүүд болон 16-17 насны хүүхдүүд энэ долоо хоногоос Pfizer-BioNTech үйлдвэрийн Comirnaty вакцинд сайн дурын үндсэн дээр хамрагдах боломжтой болсон.
Тус вакциныг дүүрэг тус бүрд нэг цэгээр дамжуулан хийж байгаа.
Статистик мэдээллээр Монгол Улсад 12-17 насны 292,000 хүүхэд байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар Pfizer вакцины нөөц 125,740 тун болоод байна.
Манай улсын хувьд 12-15 насны хүүхдүүдийг ч вакцинд хамруулах боломжийн талаар судалж үзэж байгаа. Хэрэв боломжтой гэж үзвэл дээрх насны хүүхдүүдийг Pfizer вакцинаар дархлаажуулахаар төлөвлөн ажиллаж байгааг ЭМЯ-наас мэдээлсэн.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!