2021/09/21
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.20₮
B30
УЛААНБААТАР
20°
|
B30
УЛААНБААТАР
18°
|
B30
УЛААНБААТАР
15°
|
06:00
S29
07:00
S30
08:00
S30
09:00
S30
10:00
S32
11°
11:00
S32
13°
12:00
S30
16°
13:00
S30
17°
14:00
S30
18°
15:00
S30
18°
16:00
S30
17°
17:00
S26
17°
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/17 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

"12-15 насны хүүхдүүдийг вакцинд хамруулж байж сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа нээгдэх боломж бүрдэнэ"

Д.Тэмүүлэн, ikon.mn
2021 оны 6 сарын 17
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг mpa.mn

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Л.Баттөр вакцинжуулалттай холбоотой мэдээлэл өглөө.

"Pfizer вакцин үйлдвэрлэгчээс 12-15 насны хүүхдэд хийх зөвшөөрөл ирсэн тул удахгүй дархлаажуулах боломж бүрдэнэ"

Тэрбээр “Сүргийн дархлаа тогтоохын тулд дархлаажуулалтад хамрагдах насны иргэд бүгдээрээ вакцинд хамрагдах шаардлагатай.

Түүнээс гадна хүн амын 35 хувийг эзэлдэг 0-17 насны хүүхдүүдийг яах аргагүй давхар дархлаажуулах хэрэгтэй.

Өнөөдрийн байдлаар жирэмсэн эмэгтэйчүүд болон 16-17 насны хүүхдүүдийг сайн дурын үндсэн дээр вакцинжуулж эхэлсэн.

Мөн одоогоор Pfizer вакцины үйлдвэрлэгчээс 12-15 насны хүүхдэд хийх зөвшөөрөл ирсэн байна. Хэдийгээр АНУ болон бусад улсад хүүхдүүдийг вакцинжуулах ажил эхэлсэн байгаа ч үйлдвэрлэгчийн зөвшөөрлийг бид заавал авах ёстой.

Үүний дагуу удахгүй 12-15 насны хүүхдүүдийг ч Pfizer вакцинд хамруулах боломжтой. Ингэж байж намар сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа нээгдэх боломж бүрдэнэ” гэв.

"Сүүлийн 24 цагийн хугацаанд бүртгэгдсэн 11 эндэгдлийн нэг нь л вакцины бүрэн тунг хийлгэсэн байсан"

Үргэлжлүүлэн “Зарим хүн вакцинд л хамрагдвал бүх зүйл сайхан болох мэтээр бодож байгаа нь буруу. Учир нь ямар ч шинжлэх ухаанд 100 хувийн үр нөлөөтэй гэсэн зүйл байдаггүй.

Өөрөөр хэлбэл, одоогоор дэлхийн улс орнуудын хэрэглэж буй коронавирусийн эсрэг ямар ч вакцин 100 хувийн үр дүн гаргахгүй.

Тиймээс л мэргэжлийн байгууллагын зүгээс вакцинд хамрагдсан байсан ч амны хаалтаа зүүж, халдвар хамгааллын дэглэмээ мөрдөх ёстойг сануулсаар байгаа юм.

Вакцин хийлгэсэн хүн халдвар авах боломжтой, мөн нас барах ч эрсдэл байгааг АНУ-ын Эрүүл мэндийн байгууллагаас мэдээлсэн. Өнөөдрийн байдлаар тус улсад Moderna болон Pfizer вакцин хийлгээд 14 хоносон иргэд дундаас 700 орчим хүн эндсэн байгаа.

Гэхдээ вакцин хийлгээд нас барсан тоог бус цаана нь хэчнээн хүнийг халдвараас хамгаалж, нас барах, хүндрэх эрсдэлээс сэргийлж байгааг бид ярих шаардлагатай.

Тухайлбал, манай улсад сүүлийн 24 цагийн хугацаанд бүртгэгдсэн 11 эндэгдлийн нэг нь л вакцины бүрэн тунг хийлгэсэн байсан. Гэхдээ вакцины бүрэн тунг хийлгэснээс хойш 14 хоноогүй байхдаа халдвар авсан тохиолдол байгаа юм” гэсэн юм.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/507900210542740

 

x