Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/17-НД НИЙТЛЭГДСЭН

Үндэсний ном, бичиг соёлын өдрүүдийг тав, есдүгээр сарын гурав дахь долоо хоногийн амралтын өдрүүдэд тэмдэглэх хуулийг хэлэлцэв

Т.Өлзийбаяр, iKon.mn
2021 оны 6 сарын 17
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

УИХ-ын чуулганы хуралдаанаар Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар уг хуулийн төслийг танилцууллаа.

Тэрбээр "Виртуал хөрөнгө нь шинэ техник технологийн хөгжлийг дагаж үүссэн. Түүнийг дагаад гарах эрх зүйн зохицуулалтууд нэмэгдэх хандлагатай байна. Криптовалютын үйл ажиллагаа явуулдаг хэд хэдэн цахим хуудас, АТМ-ын үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд үүнтэй холбоотой үйлчилгээ нь Монгол Улсад хүлээн зөвшөөрөгдөх төлбөр тооцооны үйлчилгээнд хамаарахгүй. Мөн аль нэг байгууллагын зохицуулалт байхгүй, эрх зүйн орчин ч бүрдээгүй байна.

Харин иргэд, хуулийн этгээд нь зөвхөн өөрийн сонголтоор Биткойн арилжаа хийж байна. Уг үйл ажиллагааг зохицуулах эрх зүйн зохицуулалт байхгүй байгаа нь уг санхүүгийн үйлчилгээг үзүүлэгчид тооцох хариуцлагын тогтолцоогүй, виртуал хөрөнгө эзэмшигч өмч хөрөнгөөрөө хохирсон тохиолдолд маргааныг хэрхэн шийдвэрлэх нь тодорхойгүй байна. Түүнчлэн тухайн технологийг буруугаар ашиглан мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийг үүсгэж байна.

Монгол Улсад виртуал хөрөнгөтэй холбоотой үйл ажиллагаа эрхлэх эрх зүйн орчныг бүрдүүлж, терроризмыг санхүүжүүлэх, мөнгө угаах гэмт хэргийн эрсдэлээс сэргийлэх, эрсдэлтэй орны тоонд оруулахаас зайлсхийх үүднээс Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төслийг боловсрууллаа.

Уг хуулийн төслийн зорилт нь виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч этгээдийг бүртгэх, үйл ажиллагаанд нь хяналт тавих, этгээдийн эрх үүргийг тодорхойлох харилцааг зохицуулна.

Хуулийн төсөлд виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийг олон улсын жишигт нийцүүлэн тодорхойлсон" гэв. 

Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж, гишүүдийн олонх хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.