Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/17-НД НИЙТЛЭГДСЭН

Улаанбаатарт 1,733, орон нутагт 908, эмнэлгээс шалтгаалах нэг тохиолдол бүртгэгдэж, 11 иргэн нас барлаа

Г.Өлзийхутаг, iKon.mn
2021 оны 6 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг танилцууллаа.

УОК-ын нарийн бичгийн дарга П.Баярхүү "Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх зорилгоор 11,540 шинжилгээ хийх явцад 2,642 хүнээс халдвар илэрлээ. Нийт халдварын тоо улсын хэмжээнд 85,770 болж нэмэгдэв.

Шинэрэ илэрсэн 2,642 тохиолдлын 2,641 нь дотоодын халдвар бол эмнэлгээс шалтгаалах нэг тохиолдол бүртгэгдлээ.

Дотоодын халдварыг дотор нь задалж танилцуулбал,

  • 1,733 нь Улаанбаатар хотод
  • 908  нь орон нутагт бүртгэгдлээ.

Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 37-95 насны 11 хүн эндлээ. Талийгаачдийн гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

24 цагийн хугацаанд нийт 571 хүн эдгэрч, нийт эдгэрсэн хүний тоо 59,220 боллоо.

Халдварын улмаас одоогоор 10,248 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас,

  • Хөнгөн – 6,338
  • Хүндэвтэр – 2,830
  • Хүнд - 891
  • Маш хүнд - 189 хүн байна.

Мөн хөнгөн хэлбэрээр өвчлөн гэртээ тусгаарлагдаж байгаа 15,879 хүнд Өрхийн эрүүл мэндийн төвөөс хяналт тавьж байна” гэв.

ВИДЕО: /Бичлэг харагдахгүй бол ЭНДЭЭС үзэээрэй/

https://www.facebook.com/iKonNews/videos/4057365054299018

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.