Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/18-НД НИЙТЛЭГДСЭН

Азийн сан: Зөвлөх үйлчилгээний сонгон шалгаруулалтын зар

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 6 сарын 18
Сурталчилгаа

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗАР

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчдын чадавхыг бэхжүүлэх сургалтын агуулгыг цахим хэлбэрт хөрвүүлэх   

Швейцарын Хөгжлийн Агентлагийн дэмжлэгтэйгээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Азийн сантай хамтран хэрэгжүүлж буй Хотын засаглалыг сайжруулах төслийн хүрээнд Нийслэлийн Сургалт, судалгааны төвийн сургалтын агуулгыг цахим сургалтын хэлбэрт хөрвүүлэх зөвлөх үйлчилгээний ажилд сонирхсон хуулийн этгээдийг хамтран ажиллах үнийн санал ирүүлэхийг урьж байна.  

Зорилго: Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны  хөтөлбөр болон Хотын засаглалыг сайжруулах төслийн Үр дүн 1 (Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төрийн албан хаагчдын чадавхыг сайжруулахад цахим сургалт зэрэг сургалтын шинэлэг арга зүйг нэвтрүүлэх)-тэй хамааралтай байна. Гүйцэтгэгч нь сонгогдсон сургалтын гарын авлага, үүнд багтсан даалгавар, шалгалтын материалыг бие дааж үзэх онлайн хичээл болгон цахим хэлбэрт хөрвүүлнэ.

ТАВИГДАХ ШААРДЛАГА 

Зөвлөх үйлчилгээ үзүүлэгч нь хамгийн багадаа дараах шаардлагыг хангасан байна: 

  • Сургалтын агуулга, гарын авлагуудыг цахим сургалтын хэлбэрт хөрвүүлж байсан туршлагатай байх; үүнд видео, анимэйшн, дэлгэцийн бичлэг, интерактив дасгал, тест хийх зэрэг олон төрлийн цахим агуулгын төрлөөр бэлдэж байсан туршлагатай байх.
  • Зөвлөх үйлчилгээний баг нь цахим сургалтын агуулга боловсруулж байсан, сургалтын менежментийн MOODLE систем (LMS), сургалтын бүртгэлийн систем (LRS) программ хангамж болон TinCan, xAPI системүүд дээр ажиллах онолын болон практик мэдлэг, туршлагатай байвал давуу тал болно;
  • Зөвлөх үйлчилгээний баг нь боловсролын мэдээлэл технологийн салбар болон төрийн албанд ажиллаж байсан туршлагатай байх;    
  • Олон улсын болон төрийн байгууллагатай хамтран ажиллаж байсан практик туршлагатай байх.

Уг зөвлөх үйлчилгээний ажлыг сонирхсон байгууллага, хуулийн этгээд  дэлгэрэнгүй мэдээлэл  авахыг хүсвэл bulgan.enkhbat@asiafoundation.org  хаягаар хүсэлт илгээнэ үү.

Зөвхөн эхний сонгон шалгаруулалтад тэнцсэн байгууллага, хуулийн этгээдүүдтэй холбогдохыг анхаарна уу.

Хугацаа: Техникийн болон санхүүгийн саналыг Монгол хэл дээр 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 17:00 цагаас өмнө дээрх цахим шуудангаар хүргүүлнэ. 

Азийн Сан, Oриент плаза, 3-р давхарт 

Г. Чагдаржавын гудамж-9 

Шуудангийн хайрцаг 1003 

Улаанбаатар хот 14210, Mонгол улс 

Холбогдох утас: 976 (11) 330524


CONSULTANCY SERVICE FOR DIGITIZATION OF TRAINING CONTENT FOR MUB TRAINING AND RESEARCH CENTER

OPPORTUNITY: The Asia Foundation’s (TAF) Urban Governance Project (UGP) 2015-2022 generously funded by the Swiss Agency for Development and Cooperation (SDC) and implemented in close collaboration with the Municipality of Ulaanbaatar (MUB), is seeking a consultant to digitize training content for MUB Training and Research Center.

PURPOSE OF THE ASSIGNMENT: The purpose of this assignment relates to both Ulaanbaatar City Mayor’s Work Plan for 2020-2024 and UGP’s Outcome 1, which aims to increase the capacity of MUB civil servants through new and advanced methodologies including online training. The Contractor will have theoretical and practical expertise and proven experience working with Learning Management System (LMS) software especially the Moodle. Moreover, the selected contractor will provide training to MUB TRC Trainers and its staff on the content and delivery of the training. This undertaking will help to ensure institutionalization, quality assurance and sustainability of online courses in the future.

The consultant must have the following minimum qualifications: 

  1. Experience in creating a variety of electronic content, including video, animation, screenshots, interactive exercises, and testing
  2. Theoretical and practical knowledge and experience in developing e-learning content, MOODLE training management system (LMS), training registration system (LRS) software and TinCan and xAPI systemsExperience of working for or with an international organization will be an asset
  3. The consulting team must have experience in the field of educational information technology and public service;
  4.  Experience of working for or with an international organization will be an asset;  

​SUBMISSION:  For more information on how to apply to this opportunity please send inquiries via email to bulgan.enkhbat@asiafoundation.org

DEADLINE: Only shortlisted entities will be contacted. Deadline for all materials must be submitted in Mongolia in soft by 5pm on July 01,  2021

Urban Governance Project

The Asia Foundation, Orient Plaza 3rd Floor

G. Chagdarjav Street 9

Ulaanbaatar 14210, Mongolia

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.