Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь иргэдэд мэдээ, мэдээллийг 24 цагийн турш тасралтгүй өгч, шуурхай үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. Өчигдөр буюу зургадугаар сарын 16-нд иргэдээс нийт 308 дуудлага ирлээ.
Өнөөдөр Улаанбаатар хотод явуулын найм, суурин 29 цэгт 53 багийн 306 эмч, ажилтан ажиллаж, 4,337 иргэнийг дархлаажуулна.
Зургаадугаар сарын 16-нд нийслэлийн хэмжээнд I тунд 1,166, II тунд 2,764, нийт 3,930 иргэнийг дархлаажуулалтад хамрууллаа.
Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 101 хувь буюу 964,585 нь I тунд, 89 хувь буюу 848,325 нь II тунд хамрагдаад байна.
Мөн 299 жирэмсэн эх дархлаажуулалтад хамрагджээ. Тэдэнд Pfizer вакцин хийж байгаа юм.
Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!