Сөүл-Улаанбаатар чиглэлийн агаарын хөлөг өчигдөр орой 19:23 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа.
Тус нислэгээр 170 иргэн ирж, 2-р эмнэлэг, Вайтхаус, Ибис, Туушин, БиЖи, Майсон, Намуун зочид буудалд тусгаарлалаа.
Мөн дархлаажуулалтын бүрэн тундаа хамрагдаад 14 хоносон болон коронавируст халдвараар өвчлөөд эдгэрсэн 31 иргэнийг гэрийн ажиглалтад шилжүүлээд байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!