Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/16-НД НИЙТЛЭГДСЭН

"КОВИД-19-ийн халдвар авсан эрүүл мэндийн ажилтнуудад олгох нөхөн олговор, тусламж зогссон"

Г.Номин, iKon.mn
2021 оны 6 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Ажлаа хийж байгаад КОВИД-19-ийн халдвар авсан эрүүл мэндийн ажилтнуудад олгох нөхөн олговор, тусламж зогссоныг ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр хэллээ.

Тэрбээр энэ асуудлаар сэтгүүлчийн асуултад хариулах үеэрээ "Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд халдвар авах тохиолдол тогтмол бүртгэгдэж байгаа. Ихэнх эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд вакцины бүрэн тунд хамрагдаад ажиллаж байна. Харамсалтай нь бүрэн тунд хамрагдсан хэдий ч халдвар авч байгаа бөгөөд нөхөн олговор, тусламжийн асуудлыг анхаарах ёстой. Сүүлийн үед эмч, мэргэжилтнүүдэд олгох нөхөн олговор, тусламжийн асуудал зогсонги байдалд орсон. ХӨСҮТ зарим хувийн байгууллагатай хамтран ажиллаад 1 сая төгрөгийн тэтгэмж олгож байгаа. 

Эмч нар бүрэн эмчлэгдээгүй байхдаа ажлаа хийж, халдвар тараах асуудал байх ёсгүй. Эрүүл мэндийн салбарынхан халдвар авах хамгийн өндөр эрсдэлтэй. Олон улсад эрүүл мэндийн ажилтан халдвар авсан хувь 14 орчим байгаа бол манайд 6-8 хувьтай байна" гэдгийг хэллээ. 

ВИДЕО ҮЗЭХ: 

https://fb.watch/69xpriW5Po/