Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/17-НД НИЙТЛЭГДСЭН

Т.Баярхүү: Ойрын хавьтлаас шинжилгээ авах ажлыг нийслэлийн хариу арга хэмжээний баг үнэ төлбөргүй хийж яваа

Б.Билгүүн, iKon.mn
2021 оны 6 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

УОК-ын өгсөн мэдээллийн үеэр УОК-ын нарийн бичгийн дарга П.Баярхүү, ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр нар сэтгүүлчдийн асуултад хариулт өгсөн юм.

- Цахим наадмыг хэдэн төгрөгөөр хийх тооцоо гарсан бэ?

Т.Баярхүү: Энэ талаарх мэдээллийг хариулах боломжгүй байна. 

- Хүмүүс төлбөртэйгээр PCR шинжилгээ өгч чадахгүй байгаагаас болоод халдвар тархах эрсдэл үүсэж байна. Төлбөр тогтоох шаардлага байгаа юу?

Т.Баярхүү: Батлагдсан тохиолдол болон ойрын хавьтлыг гэрээр тусгаарлаж, шинжилгээ авах ажлыг нийслэлийн хариу арга хэмжээний баг \57 баг\ үнэ төлбөргүйгээр зохион байгуулж яваа. Хувийн эмнэлгүүд дээрх тарифын асуудал нь өөрсдийнх нь тогтоож буй зах зээлийн үнэ. Улсаас тодорхой цэгүүд дээр үнэ төлбөргүй шинжилгээ авч байгаа.

- Хятад вакцин хийсэн халдварын тархалт буурч байна уу. Ямар түвшинд байгаа юм бол?

Л.Баттөр: БНХАУ-ын вакцин хийсэн хэд хэдэн улс бий. Ижил төстэй нэг зүйл нь нас баралт бага түвшинд байгаа нь харагдаж байна. Вакцин нь халдвараас сэргийлэх, авсан тохиолдолд хүндрэлээс сэргийлэх гэсэн хоёр үүрэгтэй. Олон улсад хэвлэгдсэн тоон мэдээлэл өгүүлэл их ховор гарсан.

ВИДЕО: 
https://www.facebook.com/iKonNews/videos/356873415783884