Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/16-НД НИЙТЛЭГДСЭН

"Наадмыг нийслэлд цахимаар хийнэ. Аймаг, суманд зохион байгуулахгүй байх шийдвэр гарлаа"

Г.Номин, iKon.mn
2021 оны 6 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа танилцуулж байна. 

ШУУД ҮЗЭХ: 

https://fb.watch/69btDVICkr/

Тэрбээр "Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанд УОК-оос гарсан шийдвэрүүдийг танилцуулсан. Тухайлбал, хоолны газрууд заалаар үйлчлэхгүй байх шийдвэр гаргасан. Мөн халдварын үеийн эмчилгээний тактикыг өөрчлөх, нас баралтыг бууруулахад онцгой анхаарч ажиллахаар боллоо. 

Ерөнхий сайд болон Засгийн газрын зүгээс аль болох хатуу хөл хорио тавихгүй байх чиглэл барьж байна. 

Өнөөдөр мөн Үндэсний их баяр наадмыг зохион байгуулахтай холбоотой асуудал яригдлаа. Ингэхдээ орон нутагт/аймаг, суманд/ наадам зохион байгуулахгүй. Нийслэлд Наадмыг зохион байгуулахдаа үзэгчгүй буюу цахимаар хийх шийдвэр гаргалаа. Наадмын үзэгчгүй тэмдэгдэхтэй холбоотойгоор хэмнэгдэх зардлыг цар тахлын үеийн хариу арга хэмжээнд зарцуулах чиглэл өглөө" гэв.

Наадмын зохион байгуулалтаас хэмнэгдэх зардлын талаар Сангийн сайд Б.Жавхлан "Улсын наадмыг тэмдэглэх, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тэмдэгдэх гээд хоёр өөр багц байгаа. Наадмын хувьд жил бүр 3-4 тэрбум төгрөгийн төсөв тавигддаг. Тэр нь цахим руугаа шилжинэ. Ардын хувьсгалын 100 жилийг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбоотой шийдвэрийг дахин хэлэлцэж шийднэ. 

Хэмнэх зарлын тоог нарийн тооцоолоод дараагийн хэвлэлийн хурал дээр мэдээлэл өгье. Ойролцоогоор 20 орчим тэрбум төгрөг хэмнэж, цар тахалтай нүүр тулан ажиллаж байгаа салбарынхандаа зарцуулна" гэлээ.