Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/15-НД НИЙТЛЭГДСЭН

ДЭМБ болон бусад байгууллагаас гурав дахь тунг, эсвэл хоёр вакцин хольж хэрэглэж болно гэсэн зөвлөмж гаргаагүй

Б.Дэлгэр, iKon.mn
2021 оны 6 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлт, цар тахлын үед Монгол Улсын Засгийн газар, УОК-оос авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх мэдээлэл болон Түр хорооны 7 дугаар хуралдаанаас өгсөн үүргийн биелэлтийн талаар Шадар сайд мэдээлэл хийж байна. 

Энэ үеэр Япон улсаас буцалтгүй тусламжаар олгох вакцинуудыг Монгол Улсад ирэхэд саадгүй байлгах талаар ярьж, ажиллаж байгаа талаар мэдээллээ. Тус улсаас манай 1.3 сая хүнд шаардлагатай вакциныг КОВАКС хөтөлбөрөөр дамжуулан хандивлахаар болсноо мэдээлсэн. Энэ хүрээнд Хүний эмийн зөвлөлөөр Moderna болон Jahnsan вакциныг өчигдөр бүртгэж авсан байна

Мөн энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд "Байдал ийм хүнд байгаа делта вирус явж байна гэсэн үг. Хэрэв делта вирус байгаа бол уг вирусийн эсрэг Pfizer вакцины үр дүнгийн талаарх судалгаа өчигдөр хэвлэгдсэн байсан. Тус судалгаагаар Энэтхэгийн делта вирусийн халдвар авсан хүн Pfizer-ийн хоёр 2 дахь тун хийлгэхэд дархлаа 88 хувь тогтож байгаа гэсэн байна. Байдал ийм хүнд байхад хүлээх биш Засгийн газар шийдэмгий хандах хэрэгтэй. Өөрсдөө судалгааны дүнгүүдээ харж байгаад шийдвэл оновчтой болно" гэдгийг хэлсэн юм. 

Бүүстер буюу вакцины гурав дахь тунгийн талаар яригдаж байгаа ба хэдий хугацаанд дархлаа тогтоох вэ гэдэг одоо тодорхойгүй байгааг ХӨСҮТ-ийн захирал Б.Баттөр хэлээд "ДЭМБ болон бусад байгууллагаас гурав дахь тунг, эсвэл хоёр вакцин хольж хэрэглэж болно гэсэн зөвлөмж гараагүй учраас энийг хийх боломжгүй. Гэхдээ дархлал тогтоц үүссэн мөртлөө халдвар аваад байгааг анхааралтай судалж байгаа" гэлээ.