Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/14-НД НИЙТЛЭГДСЭН

С.Амарсайхан: Халдвар буурахгүй бол наадмыг цуцалж болно. Саналаа Засгийн газарт оруулж шийдвэрлүүлнэ

А.Намуун, iKon.mn
2021 оны 6 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УОК өнөөдөр хуралдаж хатуу хөл хорио тогтоохгүй байх, наамдыг цуцлуулах саналаа Засгийн газарт танилцуулахаар болсон байна. 

Шадар сайд С.Амарсайхан "Халдварын тархац нэмэгдэж, эрүүл мэндийн салбар ачаалал ихсэж байгаа учраас хүн хүчийг нэмэгдүүлэх үүднээс сургууль цэцэрлэгийн эмч нарыг нэмж ажиллуулах, Анагаахын их сургуулийн төгсөх курсын оюутнуудыг хүртэл дайчлахаар зохион байгуулалтыг хийж байна.

Ард иргэдийн маань эрүүл мэнд, амь нас хамгийн эрхэм чухал учраас Улсын баяр наадмыг хойшлуулж болно, халдвар буурахгүй бол цуцалсан ч болно.

Шаардлагатай гэвэл цахимаар зохион байгуулах боломжтой. Энэ тухай саналаа Засгийн газарт оруулж шийдвэрлүүлнэ” гэв.