2021/08/04
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.16₮
B30
УЛААНБААТАР
20°
|
11°
B30
УЛААНБААТАР
25°
|
10°
B30
УЛААНБААТАР
29°
|
13°
18:00
S30
17°
19:00
S30
16°
20:00
S30
15°
21:00
S26
14°
22:00
S26
13°
23:00
S26
12°
00:00
S26
11°
01:00
S26
10°
02:00
S26
03:00
S29
04:00
S29
05:00
S29

Жирэмсэн эмэгтэйчүүд болон 16-17 насны хүүхдүүд өнөөдрөөс Pfizer вакцинд хамрагдах боломжтой

Д.Тэмүүлэн, ikon.mn
2021 оны 6 сарын 14
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Жирэмсэн эмэгтэйчүүд болон 16-17 насны хүүхдүүд өнөөдрөөс сайн дурын үндсэн дээр коронавируст халдварын эсрэг вакцинд хамрагдах боломжтой болсон талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр “Өнөөдрөөс эхлэн жирэмсэн эмэгтэйчүүдийг коронавирусийн эсрэг вакцинд хамруулах ажил эхэллээ. Жирэмсэн эмэгтэйчүүд халдварын улмаас хүндрэх эрсдэл өндөр байгаа тул ийнхүү вакцинд хамруулах ажлыг эхлүүллээ.

Бие давхар эмэгтэй коронавирусийн эсрэг вакцинд хамрагдах хүсэлтэй бол ЭМЯ-ны хуудсанд хандаж цаг авч, вакцинд хамрагдах боломжтой.

Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 40,000 орчим жирэмсэн эмэгтэй бий.

Жирэмсэн эмэгтэйчүүд жирэмсний 14-36 долоо хоногийн дотор вакцины нэг болон хоёрдугаар тунг тариулах боломжтойг мэргэжилтнүүд хэлж байна.

Түүнээс гадна эцэг, эхчүүдийн зүгээс хүүхдүүдийг сайн дураар нь вакцинд хамруулах хүсэлтийг ирүүлж байгаа. Энэ дагуу Эрүүл мэндийн яамны зүгээс холбогдох судалгааг хийж байна.

Хэрэв 16-17 насны  хүүхдээ вакцинд хамруулах хүсэлтэй бол эцэг, эхчүүд дархлаажуулалтын цэгүүдэд очиж, хүсэлтээ гарган хамруулах боломжийг нээх зохицуулалтыг хийж байна.

Тиймээс өнөөдрөөс жирэмсэн эмэгтэйчүүд болон 16-17 насны хүүхдүүд Pfizer вакцинд сайн дураараа хамрагдах боломжтой” гэв.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/171805398288173

 

x