Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/08-НД НИЙТЛЭГДСЭН

Яриагаа багасгахгүйгээр хэмнэлт гаргах боломжтой гэж үү?

ikon.mn
2021 оны 6 сарын 8
Сурталчилгаа

Аавын маань найз долоо хоногтоо нэг удаа аав руу утас цохиж ойр зуурын сонин сайхнаа хуваалцдаг юм. Хөл хорио, Ковидоос болоод уулзалдаж чадахгүй байгаа болохоор нэг залгахдаа нэлээд удаа ярина. Сонсох нь ээ сүүлийн үед тэр ахын нэг сарын ярианы төлбөр бараг 70, 80 мянга орчим төгрөг гарч байгаа гэнэ. Өөр өөр операторын дугаар руу залгаж, нэг залгахдаа дор хаяж 10 минут ярьдаг болохоор тэгж гардаг бололтой. Миний зүгээс аавынхаа найзад хэрэглээгээ багасгахгүйгээр хэмнэлт гаргаж болох нэгэн зөвлөгөөг өгснөөр сарынх нь хэрэглээ 2-3 дахин багасаж, ах хүү ч ихэд сэтгэл ханамжтай үлдсэн юм.

Зөвлөгөө маань их энгийн, ердөө Мобикомын Дараа төлбөрт шинэ дугаар авах байсан. Дараа төлбөрт дугаар барихаар төлбөр улам их гарахгүй юу гэж та ч бас гайхаж байгаа байх. Харин ч эсрэгээрээ гэдгийг энэхүү жишээгээр тайлбарлая.

Ахыг Дараа төлбөрт шинэ дугаар авах үед Мобиком шинэ дугаарын урамшуулал зарласан байсан тул бүр ч завшаантай хэрэг болсон. 9511-тэй дугаарыг ямар ч барьцаа, бүртгэлийн хураамж төлөхгүйгээр үнэгүй авсан. Мөн шинэ дугаар авахад VOO болон “Жаргалтай гэр бүл үйлчилгээ”-ний нэг сарын эрх, сар бүр 3GB дата зэрэг олон нэмэлт бэлэг өгсөн гэсэн.

 

Одоо гол яриандаа оръё. Төлбөрөө хэмнэхийн тулд багц сонгох нь илүү ашигтай байдаг. Ахын хэрэглээг харгалзаж үзээд, 24’900₮-ийн Бүх сүлжээнд хязгааргүй ярих эрх + 9,900₮-ийн 3GB дата эрхээр Миний моби багцаа бүрдүүлэхийг зөвлөсөн. Түрүүн хэлсэнчлэн Дараа төлбөрт шинэ дугаар авахад 3GB дата урамшуулалтай байсан тул ирэх жилийн 4 дүгээр сарыг дуустал сар бүр нийт 6GB дата ашиглах боломжтой болсон. Шинэ дугаараа эрт авах тусмаа урамшууллын датаг илүү урт хугацаанд авах юм билээ.

Гол төлөв Мобикомын дугаар руу залгадаг хүмүүс бол Сүлжээндээ хязгааргүй ярих эрхтэй 9’900₮-ийн багц дээр нэмэлтээр 9’900₮-ийн үнэтэй 3GB дата аваад сарын төлбөрөө 20 мянгад багтаах боломж ч бас бий. Ер нь өөрийнхөө яриа, мессэж, дата хэрэглээнээс шалтгаалаад Миний моби багцаа хүссэнээрээ бүрдүүлэх боломжтой байдаг нь хамгийн гоё.

Та ч бас хэрэглээндээ хэмнэлт гаргахыг хүсэж буй бол Мобикомын Дараа төлбөрт шинэ дугаар аваад багцаа зөв сонгоход болох юм шүү.

Бас шинэ дугаарын урамшуулалтай танилцахыг хүсвэл www.mobicom.mn хаяг руу ороод  УРАМШУУЛАЛ  цэсэн дээр дараарай.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.