Монгол, Оросын хилийг хамтран шалгах ажил явагдана
Монгол, Оросын хилийг газар дээр нь тэмдэглэн тогтоосон хилийн гэрээг бататгаж, хоёр улсын хилийг 1987-2001 онд анх удаа хамтран шалгасан байдаг.
Энэ хүрээнд Монгол, Оросын хилийн ээлжит хамтарсан шалгалтын бэлтгэл хангах Ажлын хэсэг байгуулж, үйл ажиллагааг нь эхлүүлээд байна.
Тус Ажлын хэсгийн ахлагч, Гадаад харилцааны яамны Олон улсын гэрээ эрх зүйн газрын захирал С.Сүхболд, Нарийн бичгийн дарга Олон улсын гэрээ эрх зүйн газрын Хилийн хэлтсийн дарга Д.Болд нар Сэлэнгэ аймаг дахь хилийн цэргийн ангиудад ажиллаж, салбарын удирдлагатай уулзаж, шалгалтын бэлтгэл хангах талаар санал солилцлоо гэж ГХЯ-наас мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
