Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/04-НД НИЙТЛЭГДСЭН

"Чатбокс"-оор үйлчлүүлсэн сурагчдын 67% нь шалгалтын айдас, түгшүүрийн улмаас зөвлөгөө авчээ

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 6 сарын 4
iKon.MN
Зураг зураг

ЕБС-ийн төгсөх ангийн сурагчдад зориулсан сэтгэл зүйн зөвлөгөө өгөх "Чатбокс" үйлчилгээ амжилттай хэрэгжиж байна.

Тодруулбал, коронавирусийн халдварт цар тахлын үед ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн суралцагчдад шалгалтын өмнөх стресс менежмент, сэтгэл зүйн бэлтгэлд дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн зөвлөгөө өгөх “Чатбокс” үйлчилгээ өнгөрсөн тавдугаар сарын 24-нд эхэлсэн.

Зургаадугаар сарын 1-ний өдрийн байдлаар "Чатбокс" сэтгэл зүйн зөвлөгөө, үйлчилгээнд нийт давхардсан тоогоор 248 хүн холбогдсоны 239 нь хүүхдүүд байна гэж Боловсролын үнэлгээний төвөөс мэдээллээ.

Мөн Чатбоксоор сэтгэл зүйн зөвлөгөө авсан 173 үйлчлүүлэгчийн 67 хувь нь шалгалтын айдас, түгшүүрийн улмаас зөвлөгөө авчээ.

БҮТ-ийн чатботоор мэргэжлийн сэтгэл зүйчид энэ сарын 24-нийг хүртэл өдөр бүр 10:00-22:00 цагийн хооронд зөвлөгөө өгч байна.

Дээрх үйл ажиллагааг БШУЯ-ны санаачилгаар БОАЖЯ, ШХА-ын хамтран хэрэгжүүлж буй "Тогтвортой хөгжлийн боловсрол-II" төслөөс дэмжин санхүүжүүлж буй юм.