Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/03-НД НИЙТЛЭГДСЭН

Pfizer вакцинд хамрагдах иргэд дархлаажуулалтын цэгээс зөвшөөрлийн хуудас авна

Б.Билгүүн, iKon.mn
2021 оны 6 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт өчигдөр буюу зургадугаар сарын 2-нд иргэдээс нийт 361 дуудлага иржээ. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 20 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 1.32 минут байна.

Мөн “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод нийт 26 иргэн хандсанаас 12 иргэн автомат хариулагчаас мэдээлэл авч, 14 иргэнтэй оператор ажилтан холбогдож, мэдээлэл өгч ажилласан байна. 

Иймд дээрх тусгай дугаарт иргэдээс түгээмэл ирж байгаа асуултад хариулт өгье.

- Pfizer вакциныг ямар хүнд хийж байгаа вэ?

- Pfizer вакциныг зорилтот бүлгийн буюу архаг хууч өвчтэй, байнгын асаргаанд байдаг, хүндэтгэн үзэх шалтгаантай, хөхүүл хүүхэдтэй иргэдэд хийж байгаа.

 Pfizer вакцин хийлгэхэд ямар нэгэн бичиг шаардлагатай юу?

- Иргэд тухайн дархлаажуулалтын цэгийн эмчид үзүүлээд, зөвшөөрсөн тохиолдолд газар дээр нь зөвшөөрлийн хуудас бөглөн, дархлаажуулалтад хамрагдана.

Өнөөдөр Улаанбаатар хотод дархлаажуулалтын суурин 42 цэг, явуулын таван цэгт 98 багийн 541 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллаж, 13,885 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөсөн юм.

 

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс