Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/01-НД НИЙТЛЭГДСЭН

Пробиовишн брэнд нь Асрамжийн газрын хүүхдүүдэд бүтээгдэхүүнийхээ дээжээс бэлэглэлээ

ikon.mn
2021 оны 6 сарын 1
Сурталчилгаа

Фармавишн Европ компани нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд жил бүрийн олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр хүүхдэд ээлтэй арга хэмжээнүүдийг тогтмол явуулж ирсэн билээ.

 

Тэгвэл энэ жилийн хувьд эцэг эхийн хайр халамжийг орлохуйц сайхан сэтгэлт асран хамгаалагчид, багш, эмч, асрагч, сувилагч нарын гар дээр өсч торнин буй бяцхан хүүхдүүдийнхээ эрүүл мэндэд хувь нэмэр оруулах үүднээс Улаанбаатар хотын асрамжийн 5 төвийн хүүхдүүд болон асран хамгаалагчдад Пробиовишн кидсийг (гэдэсний ашигтай бактери, Витамин С, Витамин В, Цайрын найрлагатай бүтээгдэхүүн)   хандив болгон өглөө. Цар тахлын энэхүү нөхцөл байдлын үед маш хэрэгцээтэй тусламж боллоо хэмээн Хүүхдийн төвийн багш, ажилтнууд Фармавишн компанийн хамт олонд урмын үг хайрлаж байлаа.

 
 
 

Энэ жил Пробиовишн брэндийн манай улсын эрүүл мэндийн зах зээлд нэвтрэн хэрэглэгчдийн хайртай бүтээгдэхүүн болсны 5 жилийн ой тохиож байгаа бөгөөд ойн арга хэмжээний хүрээнд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Пробиовишн Кидс аялан очиж тэнд амарч, тоглож байсан хүүхдүүдтэйгээ хамтарч бүтээгдэхүүнийхээ дээжээс бэлэглэсэн нь олон арван хүүхдийг баярлуулсан сайхан үйл явдал болсон юм.

 

Мэдээж Фармавишны хамт олон бяцхан хүүхдүүддээ бэлэг өгөхдөө халдвар хамгааллын дэглэмийг сахин, хүүхэд бүрийн гарыг ариутган, өөрсдөө ч тухай бүрд нь гараа ариутган бүтээгдэхүүнээ бэлэглэсэн.

 

Пробиовишн брэндийн цуврал бүтээгдэхүүнд суулгалтын үеийн түргэн тусламж болох Пробиовишн Акют, нярай хүүхдийн анхны тусламж витамин Д болон ашигтай бактерийн гайхалтай хослол бүхий Пробиовишн Бэйби, дөнгөж төрсөн нялхаас эхлэн хүүхэд багачуудын амтархан хэрэглэдэг Пробиовишн Кидс зэрэг бүтээгдэхүүнүүд байдаг.

Фармавишн Европ компани: phavis.mn

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.