Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/31-НД НИЙТЛЭГДСЭН

Харвардын Бизнесийн Сургууль, Харвардын Боловсролын Сургуулийн хамтарсан хөтөлбөрийг Бэрс Институт Монголд хэрэгжүүлнэ

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 5 сарын 31
Сурталчилгаа
Зураг зураг

Харвардын Бизнесийн Сургууль болон Харвардын Боловсролын Сургууль хамтарч хэрэгжүүлдэг “School Management and Leadership” богино хугацааны хөтөлбөрт Монгол улсын боловсролын салбарын бүх шатны мэргэжилтнүүдийг чадавхжуулах үүднээс Бэрс Институт хамтран ажиллах гэрээ зурлаа. Энэхүү цогц хөтөлбөр нь боловсролын салбарт судлагдаж туршигдсан удирдлагын шилдэг туршлагуудыг эзэмшүүлэх замаар сургуулийн орчинд өөрчлөлт, сайжруулалтыг үр дүнтэй удирдан чиглүүлдэг манлайлагчдыг бэлдэхийг зорьдог.

Ерөнхий боловсролын сургуулийн менежмент болон манлайллыг сайжруулахад чиглэсэн энэхүү сургалтыг Харвардын Бизнесийн сургууль, Харвардын Боловсролын сургууль хамтран 2018 оноос эхлэн зохион байгуулж байна.Одоогийн байдлаар дэлхий даяар боловсролын салбарт хүчин зүтгэж буй 9000 гаруй хүмүүс хамрагдаж, үүнээс 98 хувь нь Харвардын Их Сургуулиас сертификатаа гардан авсан байна. Мөн нийт суралцагчдын 90-ээс дээш хувь нь сургалтанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, цаашдын карьерийн өсөлтөнд нь өндөр хувь нэмэр оруулсан хэмээн дүгнэжээ.

Монголд саяхан хэрэгжсэн “Дэлхийн түвшний 1000 багш” цахим сургалтын хүрээнд Монгол улсын ЕБ-ын сургуулийн багш нар дунд явуулсан түүвэр судалгаагаар, тэдний 90 шахам хувь нь олон улсын ямар нэг хөтөлбөрт хамрагдаж суралцаж үзээгүй байна. Тэд дээрх цахим сургалтад 95 хувийн өндөр ирцтэй оролцож, идэвх чармайлтаа баталсан бөгөөд цаашид ийм төрлийн хөтөлбөрт хамрагдах чин хүсэл эрмэлзлэлтэй байгаагаа илэрхийлжээ. Энэ утгаараа Бэрс Инстутын хэрэгжүүлэх гэж буй Харвардын боловсролын манлайллын уг хөтөлбөр нь цаг үеийн хэрэгцээ шаардлагад бүрэн нийцэж байгааг судалгаа харуулж буй. Энэхүү хөтөлбөрт тэнцсэн боловсролын салбарын мэргэжилтнүүдэд тэтгэлэг олгох бөгөөд суралцсаны дараа мэдлэгээ салбарынхандаа хуваалцах шаардлага тавих замаар хөтөлбөрийн үр нөлөөг тэлнэ.

Тус хөтөлбөр нь дараах дөрвөн сургалтаас бүрдэж байна

  1. Өөрчлөлтийг удирдах “Leading Change”

Сайжруулалтыг үр дүнтэй удирдан зохион байгуулж, сургуулийг амжилтад хөтлөхөд хэрэгцээт мэдлэг+ур чадварыг эзэмшсэн хүчтэй манлайлагчийг бий болгоно.

  1. Сургуулийг удирдах “Leading School”

Сургуулийн удирдлагуудыг одоогийн сорилтуудаа таньж, улмаар асуудал шийдвэрлэх арга барил болон инновацийг хэрэгжүүлэхтэй хослуулах замаар сайжруулалтыг үр дүнтэй чиглүүлэгчид болгоно

  1. Хүмүүсийг удирдах “Leading People”

 Энэхүү сургалтаар захирлуудад удирдах, ажилтнуудаа идэвхжүүлэх ур чадваруудыг олгож, тасралтгүй өсөлт сайжралтыг бий болгох замаар  эрүүл манлайллыг баг, байгууллага дотор бий болгоход чиглүүлнэ. 

  1. Суралцахад Манлайлах “Leading Learning”

Суралцагч бүр, анги бүрт чанартай сургалтыг хүргэхэд чиглэсэн сургуулийн бүтэц зохион байгуулалт, тогтолцоо, дэмжлэг, соёлыг хэрхэн бүрдүүлэх талаар суралцана.

Тус хөтөлбөр боловсролын салбарын бүх мэргэжилтнүүдэд нээлттэй ч зөвхөн орон даяарх улсын ерөнхий боловсролын сургуулиудын багш мэргэжилтнүүдэд тэтгэлэг олгоно. Тэтгэлэгтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй олон нийтэд хүргэх болно.

Website: bers.edu.mn

FACEBOOK: https://www.facebook.com/BersInstitute

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.