Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/31-НД НИЙТЛЭГДСЭН

Уламжлалт рашаан эмчилгээг орчин үеийн технологитой хослуулан зөв хөгжиж буй Шаргалжуут

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 5 сарын 31
Сурталчилгаа
Зураг зураг

Ухаалаг ...энэ үг бүх салбарт орж ирж шинэчлэл хөгжлийн шинэ давлагаа болж байгааг анзаарсан байх. Хүн байгаа зоргоор нь бус зөвхөн хэрэгцээндээ тааруулан хэмнэлттэй, хүрээлэн буй орчиндоо ээлтэй хог хаягдалгүй хэрэглэхэд зориулан хөгжүүлсэн технологи дэлхийн дахинд бүх салбарт хүч түрж байна. Өрөөнөөс гарахад гэрэл автоматаар унтарч, ус хэрэглэхгүй бол өөрөө зогсож, дулаан цаг агаартай зохицон тохируулагдаж цаашлаад үйлдвэрүүд хог хаягдалгүй, хотууд ухаалаг бүрэн технологжин хөгжиж байна. Ухаалаг технологиуд нэвтрүүлэхэд эдийн засгийн хувьд өндөр зардалтай ч байгаль орчны хувьд чухал ач холбогдолтой. Хүн, байгаль орчноо хайрладаг дэлхийн олон удирдагчид бизнесээ ухаалаг болгож байгаль орчинд ээлтэй болсноороо уралдаж, тийм бизнесийн бүтээгдэхүүн үйлчилгээ улам алдаршиж хүмүүс зориуд сонгож үйлчлүүлж эхэлсэн.

 

Энэ давлагаа биднээс хол биш мянга илүү жилийн настай бидний сайн мэдэх уламжлалт рашаан сувилал Шаргалжуутад нэвтэрч байна. Байгалийн рашаан ундарга шууд урсцыг нь ашигладаг байсан бол ухаалаг технологи нэвтрүүлснээр хэмнэлт 2 дахин гарч эмчилгээний чанар дахин дээшлэх боломж бүрдлээ. Шаргалжуутад байгаль дээрээс 96 градусын халуун рашаан ундран гардаг бөгөөд эмчлүүлэгчид шууд орох боломжгүй, тохиромжтой температурт хүртэл буюу 40 градус хүртэл хөргөхийн тулд хүйтэн устай холих, ванд тосож хүлээх зэргээр хөргөдөг.

 

Ингэж хөргөх явцад агаарт урвалд орсон рашааны хөнгөн дэгдэмхий байгалийн чухал элементүүд агаарт дэгдэж сарнидаг. Устай хольсон рашааны эрдэст чанар саармагждаг байсан бол одоо цэвэр ган хоолойгоор битүү орчинд эрдсийн алдагдалгүйгээр, цэвэр рашаанаараа ирж, ийн ирэхдээ зэрэгцээ хүйтэн усыг халааж байдаг байна. Ингээд халаасан усаа дулаан болон бусад хэрэглээнд ашиглагдана. 6-7 шугамаас бүрдсэн 2.8 км рашаан усан хангамжийн систем, хяналт удирдлагын ухаалаг автомат градус тохируулгуудаас бүрдсэн цогц систем бүхий олон улсад хэрэглэдэг байгаль орчинд ээлтэй хамгийн сүүлийн үеийн технологи ийн нэвтэрч эмчилгээний чанар дээшилж, байгалийн рашаан ашиглалт дусал бүрийг ариг гамтай, хүндэтгэн хэрэглэх ухаалаг хэмнэлттэй болсон нь Монголдоо анхдагч ухаалаг зөв хөгжлийн жишиг рашаан сувилал боллоо.

 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.