Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/29-НД НИЙТЛЭГДСЭН

"Ноён Уул-Эрдэнэ" ХХК-ийн Ерөнхий захирал Ц.Түвшинбаяр "Хөдөлмөрийн гавьяаны улаан туг"-ийн одон хүртжээ

ikon.mn
2021 оны 5 сарын 29
iKon.MN
 
Зүүн гар талаас `Ноён Уул-Эрдэнэ` ХХК-ийн Ерөнхий захирал Цолмонгийн Түвшинбаяр, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар "Ноён Уул-Эрдэнэ" ХХК-ийн Ерөнхий захирал Цолмонгийн Түвшинбаярт "Хөдөлмөрийн гавьяаны улаан туг"-ийн одон, “Ворлд вайн трейдинг” ХХК-ийн дарсны ахлах зөвлөх Цэвгээгийн Сарантуяад "Алтан гадас" одон, "Ноён уул-Эрдэнэ" ХХК-ийн худалдааны төлөөлөгч Ганбаатарын Наранбаатар, агуулахын ахлах менежер Мөнхбаярын Ган-Эрдэнэ нарт "Хөдөлмөрийн хүндэт" медаль хүртээжээ. 
Шагналыг МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин гардуулан өгч, баяр хүргэлээ. 

 
 
 
 

“Ноён Уул Эрдэнэ” ХХК нь 1995 онд үүсгэн байгуулагдаж өнөөг хүртэл тасралтгүй 26 жилийн турш дарсны соёлыг түгээж байна. Бид дарсны эрүүл зохистой хэрэглээг бий болгох, дэлхийд танигдсан чанартай бүтээгдэхүүнүүдийг хэрэглэгчиддээ таниулах эрхэм зорилгоо болгон 2015 оноос эхлэн Монголдоо анх удаа Олон улсын дарсны үзэсгэлэнг жил болгон зохион байгуулан ажиллаж ирсээр байна. 
15 гаруй орны 800-аад нэр төрлийн дэлхийд алдартай, өндөр зэрэглэлийн чанартай дарс болон оргилуун дарс, ликёр, архи, брэнди конъяк, виски, өндөр зэрэглэлийн рашаан ус, зэрэг бүтээгдэхүүнийг Франц, Итали, Испани, Герман, Австрали, Аргентин, Португал, зэрэг орны үйлдвэрлэгчдээс нь шууд импортлон оруулж ирж харилцагч байгууллага болон худалдан авагчдын хэрэгцээ шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэж байна.

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.