Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/26-НД НИЙТЛЭГДСЭН

Төрийн шагналт бүжиг дэглээч С.Сүхбаатар Хөдөлмөрийн баатар цолоор энгэрээ мялаалаа

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 5 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, Ардчилсан хувьсгалын 32 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол, Ардын цол, Гавьяат цол, одон, медалийг өнөөдөр хүртээлээ.

Тэдгээр эрхмүүдийн нэг нь Төрийн соёрхолт бүжиг дэглээч, С.Сүхбаатар бөгөөд түүний энгэрийг Хөдөлмөрийн баатар цолоор мялаалаа.

Үндэсний урлагийн их театрын бүжиг дэглээч, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн С.Сүхбаатарыг Монголын үндэсний бүжгийн урлагийг шинэ түвшинд гаргах, хойч үедээ уламжлуулан үлдээх үйлсэд оруулсан хувь нэмрийг үнэлж, ийнхүү Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээж, Хөдөлмөрийн баатрын алтан соёмбо тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагнасан байна.

 
Гэрэл зургийг Mpa.mn