Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/10-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Оюун-Эрдэнэ: Цар тахлын нөлөө арилахгүй бол цахилгаан, дулаан, ус, хогны төлбөрийг он дуустал хөнгөлж, хүүхдийн мөнгө олгоно

Т.Саран, iKon.mn
2021 оны 5 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Засгийн газрын 100 хоногт хийсэн ажлын тайланг танилцуулах уулзалт өнөөдөр боллоо.

Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Энэ оны долоодугаар сарын 1-нээс зөвхөн цахилгаан, дулаан, ус, хогны төлбөрийг хөнгөлөх биш, хүүхдийн мөнгө ч мөн зогсохоор байгаа. Үүн дээр бид эрсдэлийн үнэлгээ хийж байна.

Цар тахлын нөлөө гүйцэд арилахгүй бол эдгээр арга хэмжээг он дуустал авна гэж урьдчилсан байдлаар төлөвлөж байгаа. Гэхдээ мэдээж энэ нь төсөвт асар их хэмжээний эрсдэл учруулж болзошгүй.

Бидний тооцож буйгаар вакцинжуулалт хурдан хийгдээд, эдийн засаг сэргээд, тодорхой хэмжээний хэмнэлд орж байгаа үнэлгээ мэргэжлийн байгууллагуудаар хийгдвэл бид хүүхдийн мөнгө, цахилгааны хөнгөлөлтөөс үе шаттайгаар татгалзана" гэлээ. 

https://www.facebook.com/iKonNews/videos/373350554010418