Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/05-НД НИЙТЛЭГДСЭН

"Монцемент Билдинг Материалс" ХХК мэдэгдэл гаргалаа

ТӨЛБӨРТЭЙ МЭДЭЭ
2021 оны 5 сарын 5
ТӨЛБӨРТЭЙ МЭДЭЭ

Сүүлийн өдрүүдэд ялангуяа цар тахалд нэрвэгдсэн бүх нийтийн бэлэн байдал шилжсэн энэ хүнд цаг үед баялаг бүтээгч нарыг гутаан доромжилсон, бодит үнэнийг мушгин гуйвуулсан, Монцемент Билдинг Материалс ХХК-ийг НӨАТ болон гаалийн татвараа төлөхгүй байгаа мэтээр гүтгэн Мэдээллийн урсгал хөтөлбөрөөр төрийн байгууллагатай үгсэн илт үнэн бодит байдлыг гуйвуулан бидний хамт олон болон үүсгэн байгуулагчийн маань ажил хэргийн нэр хүнд, алдар хүндэд увиагүйгээр удаа дараа халдаж, Эрүүгийн хуулийн 13.14 дугаар зүйл ангийг ноцтой зөрчсөөр байгаа талаар шүүхэд хандсан байгаа болно.

Монцемент Билдинг Материалс ХХК нь Монцемент төслийн хүрээнд 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Монгол Улсын Засгийн газартай Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 20 дугаар зүйлд заасны дагуу тогтвортой байдлын буюу Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж зүйл заалт бүрийг хариуцлагатайгаар чандлан биелүүлж, сум орон нутгийн хөгжил дэвшилд үнэмлэхүй хувь нэмрээ оруулсаар ирсэн.

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т  “Доор дурдсан тохиолдолд импортолсон техник, тоног төхөөрөмжийг барилга угсралтын ажлын хугацаанд гаалийн албан татвараас чөлөөлж, нэмэгдсэн өртгийн албан татварыг "0" хүртэлх хувь, хэмжээгээр ногдуулж болно:

11.2.1. “барилгын материал, газрын тос, хөдөө аж ахуйн боловсруулах болон экспортын бүтээгдэхүүний үйлдвэр барих” гэж маш тодорхой хуульчилсан байдаг.

Гэвч энэ заалт хэрэгжихгүй байсаар улмаар ганц манай компани биш бусад олон аж ахуйн нэгжүүдийг хохироосоор байгаа болно. Энэ асуудлын хүрээнд бид зөвхөн хууль хэрэгжилтийн тодорхойгүй байдлыг тодруулах, нэгэнтээ батлагдсан хуулийг хэрэгжүүлэхийг шаардаж шүүхэд хандсан бөгөөд энэ бол цэвэр хууль хэрэгжилтийн асуудлаар үргэлжилж буй маргаан болно.

Цар тахлын энэ хүнд цаг үед баялаг бүтээгчдээ дэмждэггүй юмаа гэхэд нэр төрд нь халдахгүй байх, Монгол Улсын бүтээн байгуулалт, аж үйлдвэрийн салбарт мөр зэрэгцэн шударгаар хөдөлмөрлөж буй бидний 1000 гаруй хамт олны үйл хэргийг нь харлуулахгүй байхыг үүгээр хатуу шаардаж байна. Төр засгийн цагаан дээр хараар баталсан хуулийн хэрэгжилт хэрэгжихгүй байгаа нь хувийн хэвшил аж ахуйн нэгжийн буруутай үйл ажиллагаа бус цэвэр тогтолцооны гажуудал бөгөөд энэ хуулийн хэрэгжилтийг хангуулахыг шаардаж байна.

2021.05.04

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.