УИХ-ын дарга Г.Занданшатар Ц.Анандбазарын нэр холбогдсон асуудлыг байнгын хороогоороо авч хэлэлцэх үүргийг Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэд өгсөн тухай парламентын пэйжээр мэдээлэв.
Энд мэдээлснээр уг асуудлыг хууль хяналтын байгууллагаар шалгуулан, олон нийтэд мэдээлэх нь зүйтэй гэж УИХ-ын дарга үзэж байна гэжээ.
УИХ-ын гишүүн Ц.Анандбазартай холбоотой гэмт үйлдлийн талаарх мэдээллийг иргэн Б.Сүндэръяа хуулийн байгууллагад өгсөн. Цагдаагийн байгууллагаас иргэний өгсөн мэдээллийн хүрээнд асуудлыг шалгаж буй.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!