Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/27-НД НИЙТЛЭГДСЭН

“Онгоцоор зөөгөөд ч хамаагүй чанарыг нь алдуулахгүйгээр шинэхэн ингэний хоормогийг хэрэглэгчдэд хүргэе гэж шийдсэн”

ikon.mn
2021 оны 4 сарын 27
iKon.MN

Говийн Витамин MONGOLIAN CAMEL

 

Эко кластер ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганбаттай ярилцлаа.


-Сайн байна уу? Юуны өмнө танд болон танай хамт олонд баяр хүргэе. Монголчууд эрт дээр үеэс уламжлалт анагаах ухаандаа хэрэглэж ирсэн ингэний сүүг боловсруулж, өдөр бүр хүний хэрэгцээнд хэрэглэх боломжийг бүрдүүлсэн Mongolian Camel бүтээгдэхүүн анх хэрхэн бүтсэн бэ?

Миний хувьд Өмнөговь аймаг руу ажлаар олон удаа явдаг. Өнгөрсөн жил эхнэр маань бие давхар болж, энэхүү бүтээгдэхүүн бий болох эхний алхам маань эхэлсэн. Учир нь эхнэрт маань ихэнх жирэмсэн эхчүүдэд тохиолддог хавагнах, бие хүндрэх, нойр муудах гэх мэт шинжүүд их илэрдэг байсан. Нэг удаа Өмнөговь аймагт явж байхад нутгийн иргэд ингэний хоормог эхнэртээ уулгахыг зөвлөж, хэд хэдэн удаа эмийн журмаар уулгаж билээ. Эхнэрт ингэний хоормог таалагдаж, биеийн зовиурууд нь ч багасч, хаван нь буурсан зэрэг эерэг нөлөөг богино хугацаанд үзүүлсэн. Ингээд эхнэр маань төрөх хүртлээ ингэний хоормог уулаа. Хүүхэд маань эрүүл саруул төрж, төрсний дараах шарлалтаас эхлээд хүндрэлүүд байгаагүй. Ингээд л өөрийн мэргэжилтэй ч уялдаа холбоотой болохоор бүтээгдэхүүн болгохоор зорьж ажлаа эхэлсэн. Mongolian Camel бүтэн жилийн хугацаанд судалгаа шинжилгээ хийгдэж, маш олон хүмүүсийн хөдөлмөр, сэтгэл зүрх шингэсэн бүтээл юм. Mongolian Camel бодит үр дүн, амьдралаас урган гарсан бүтээгдэхүүн гэж хэлж болно.

-Ингэний хоормог хаван буулгахаас гадна олон талаараа эрүүл мэндэд нэн хэрэгтэй бүтээгдэхүүн гэж олон улсад судалгаа шинжилгээ хийсэн байдаг юм билээ. Танай хамт олны хувьд өөр ямар эерэг талуудыг олж, эрүүл мэндийн үр дүнг нь үзэж байна вэ?  

Ингэний хоормог нь маш олон төрлийн амин дэм, витаминаар баялаг байдаг. Дан ганц жирэмсэн үед хүн уухаас гадна зүрх судасны үйл ажиллагаа, чихрийн шижинтэй хүмүүс хэрэглэхэд тохиромжтой бөгөөд  үрэвслийг намдааж,  зовиурыг  бууруулдаг Сүүлийн үед эмч судлаач нар чихрийн шижин болон Хими, туяаны эмчилгээний хор тайлах зорилгоор онцгойлон санал болгодог болсон байна. Ер нь монголчууд эртнээс хэрэглэж ирсэн ихэнх уламжлалт хүнс хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг сэргээх, тамир тэнхээ нэмж, дархлааг сайжруулдаг төдийгүй элэг, цөс, бөөрний ужиг архаг өвчнүүдийг анагаан эмчилдэг байсан. Ингэний хоормог судлахад маш олон өвчинг анагаахад тустайг олж мэдсэн.

-Дөнгөж төрсөн нярай хүүхдэд эерэг нөлөөтэй байх нь ээ.

Тиймээ, сүүлийн үед дөнгөж төрсөн нярайд хамгийн түрүүнд тулгардаг төрөлтийн шарлалт гэдэг зүйл маш их байгаа. Жирэмсэн ээжүүд ингэний хоормог ууж хэвшин төрөхөд тэрхүү шарлалт хамаагүй бага байдаг юм байна. Энэ нь сахарыг багасгаж бөөрний үйл ажиллагааг дэмжиж өгснөөр эерэг нөлөөлж байгаа юм. Зарим эмч нар ч жирэмсэн хүмүүст зөвлөдөг юм билээ.

 

-Mongolian Camel 2 төрлөөр худалдаанд гарсан байна. Бүтээгдэхүүн маань хоорондоо ямар ялгаатай вэ?

Тиймээ,  Mongolian Camel хоёр  төрлөөр үйлдвэрлэгдэж байгаа. Цагаан савалгаатай нь энгийн хоормогны ундаа, ногоон савалгаатай ингэний хоормогийг самар, лайм жимсээр баяжуулан илүү амтлаг болгосон байгаа. Хоёулаа чанарын хувьд адилхан амтны хувь арай өөр. Хэрэглэгчид өөрсдийнхөө амтлах мэдэрхүйдээ тохируулж, таалагдсанаа сонгон хэрэглэх боломжтой.

-Бүтээгдэхүүн худалдаанд гараад эхэлсэн байгаа. Борлуулалт хэр байна. Хэрэглэгчдийн сэтгэл ханамж ямар байгаа вэ?

Одоохондоо зөвхөн Улаанбаатар хотод худалдаанд гараад эхэлсэн байгаа. Борлуулалт бодсоноос илүү сайн байна. Нийгэмд хүмүүсийн хүлээлттэй бүтээгдэхүүн байжээ гэж дүгнээд байгаа. Цаашид бид борлуулалтын сувгаа нэмэгдүүлж орон нутгуудад түгээхээр  зорин ажиллаж байна.

 

-Сүү цагаан идээг орон нутгаас тээвэрлэхэд хүндрэлтэй зүйлүүд олон гардаг. Сүүгээ малчдаас хэрхэн авч, Улаанбаатарт ирэх тээвэрлэлтээ яаж хийж байгаа вэ?

Бүтээгдэхүүн хийхээр зорьж эхлэхэд хамгийн эхэнд тээвэрлэлт маш том асуудал болж байсан. Өмнөговь аймгаас Улаанбаатар хот руу 500 гаруй км зайтай байдаг. Энэ хооронд машинаар тээвэрлэнэ гэвэл бүтээгдэхүүний чанарт асуудал үүснэ. Иймд агаараар тээвэрлэх нь маш оновчтой байсан. 7 хоногийн 5 өдөр ингэний сүү маань шинээрээ үйлдвэрт ирдэг. Товчхондоо бид гэрээ хийсэн малчин айл бүртээ нарны зайн халаагуураар ажилладаг хөргүүртэй машин өгсөн. Мөн хэд хэдэн айлд ч  нарны зайгаар ажилладаг хөргүүр байрлуулсан. Ингэснээр малчид сүүгээ хадгалах, тээвэрлэхэд хүндрэл үүсгэхгүйгээр шийдэж өгсөн. Бидний хувьд сүү татан авах цэгээ Өмнөговь аймгийн төв дээр байрлуулж, малчдаас сүүгээ хөргүүртэй машинаар хүлээн авч, цех дээр төвлөрүүлэн улмаар Улаанбаатар хот руу агаараар тээвэрлэж хугацаа алдахгүй шинэхэнээр нь хотод боловсруулан савлаж, худалдаалж байна.

 

-Уламжлалт бүтээгдэхүүнийг орчин үеийн технологиор, хурдтай, смарт шийдлээр хэрэглэгчдийн гарт хүргэж байгаа юм байна гэж харж байгаа. Та бүхэнд амжилт хүсье.

 Баярлалаа. Уламжлалаасаа дагаж байж л монгол хүн эрүүлжиж, урт насалж, мэдлэгээ тэлэх боломжтой. Монгол хүн бүр эрүүл энх байгаасай.