Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/27-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Энхсайхан: Шинжилгээний хариуг засаж суудаг ёс зүйгүй эмч, эмнэлгийн мэргэжилтэн манай салбарт огт байхгүй

Т.Саран, iKon.mn
2021 оны 4 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Эх сурвалж: ЭМЯ

ХӨСҮТ-ийн эмч нар шинжилгээний хариуг хуурамчаар үйлдсэн гэсэн мэдээллийг Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан анх олон нийтэд мэдээлж, lvietv-ээр нэвтрүүлэг цацагдсан. Үүнийг эсэргүүцэж Эрүүл мэндийн ажилчдын Үйлдвэрчний эвлэлээс мэдэгдэл хийсэн.

Тэгвэл ийм ёс зүйгүй хүн эрүүл мэндийн салбарт байхгүй гэдгийг ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхан асуултад хариулахдаа хэллээ.

Тэрбээр "Би 2003 оноос лабораторийн шинжилгээ хийгээд суусан. Энэ чиглэлээр ажилладаг гадаад, дотоодын маш олон хүнтэй хамтарч ажиллаж байхад шинжилгээний хариуг худал гаргая, хүнд буруу мэдээлэл өгье гэдэг хүн бол байхгүй. ХӨСҮТ-ийн ажилчид руу хүмүүс рүү дайрсан. Тэнд олон лаборатори байгаа. Эмч, эмнэлгийн ажилтнууддаа бид итгэж байна. Эерэг хариу гарсан байхад сөрөг, сөрөг гарсан хүний хариуг албаар эерэг гээд засаж суудаг ёс зүйгүй эмч, эмнэлгийн мэргэжилтэн манай салбарт огт байхгүй

Бүгд чин сэтгэлээсээ, хийх ёстой ажлаа хийгээд явж байна. Эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа та бүхэндээ маш их итгэж байна. Цар тахлын үед чин сэтгэлээсээ ажиллаж байгаа бүх ажилчдадаа бүгдэд нь баярлалаа. Эрүүл мэндийн салбарынхныгаа дэмжиж, гэртээ байгаа иргэддээ мөн баярлалаа" гэсэн юм.

Нийт 29,219 хүн коронавирусийн халдвар авсан. Нөхцөл байдал амаргүй, маш хүнд байна. Бид цар тахлыг давахын тулд эв нэгдэлтэй байж, халдвар хамгааллын дэглэмээ барьж, хариуцлагатай байхыг энэ үеэр дахин сануулав. 

ВИДЕО: