Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 2020 оны намрын тохижилт бүтээн байгуулалтын ажлын хүрээнд Нисэхийн аюулгүйн тойргоос урагш Өлзийтийн уулзвар буюу Жаргалант руу салдаг уулзвар хүртэлх замын голоор 4-6 метр өндөр 748 ширхэг том оврын шилмүүст мод тарьсан билээ.
Хавар болж, нарс мод унтаа байдлаас гарч, ургалт эрчимжиж байгаа тул үндэсний комд тэжээл өгөх, ургалтыг дэмжих зорилгоор тусгай зориулалтын дуслын шингэн залгах ажлыг зохион байгуулж байна.
Уг ажилд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хотын тохижилт цэцэрлэгжүүлэлтийн хэлтэс, хяналтын төрийн бус байгууллага тогтмол хяналт тавьж байгаа ба Өнөөдөр Улаанбаатар хотын Ерөнхий дендрологич Доктор Б.Чимид хяналт тавьж нөхцөл байдалтай танилцжээ.
Шинээр таригдсан моднуудад стресстэх, шарлах, титэм шингэрэх үзэгдэл явагддаг учраас ургалт өсөлтийг нь сайжруулах зорилгоор дуслын шингэн залгах, бордох ажлыг хийж гүйцэтгэдэг. Мөн хаврын цэнэг усалгаа хийж, титэм угаах ажлыг үргэлжлүүлэн хийж байна.
Эх сурвалж: Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!