Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/23-НД НИЙТЛЭГДСЭН

ХАСБАНК шинэчлэгдлээ! Mobile cash, Мульти-гүйлгээ, Гадаад гуйвуулга, бас бус...

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 4 сарын 23
Сурталчилгаа
 

Өнөөдрийн нөхцөлд таны санхүүгийн хэрэгцээг асар их хөнгөвчлөх ХасБанкны шинэчлэгдсэн аппликейшн болон интернэт банканд нэмэгдсэн зарим онцлох давуу талуудаас танд хүргэж байна. Та банкны бүх үйлчилгээг ердөө хурууны үзүүрээр, байгаа газраасаа, аюул эрсдэлгүйгээр авч, эрч хүч, цаг заваа хэмнээрэй!

ДАНСГҮЙ, КАРТГҮЙ ХҮНД АГШИН ЗУУР МӨНГӨ ИЛГЭЭХ БОЛОМЖ - MOBILE CASH

 

Mobile cash үйлчилгээ нь АТМ-с бэлэн мөнгө авах, мөнгө шилжүүлэх шинэлэг бөгөөд хялбар арга юм. Хүлээн авагчид ХасБанкны байтугай ямар ч банкны данс байх шаардлагагүй. Та хүүхдэдээ өдрийн хоолны мөнгө, картаа мартаад явсан эхнэр нөхөртөө, салбараас хол яваа азай буурлууддаа дутсан мөнгийг нь маш энгийнээр илгээж болно.

Шинэчлэгдсэн аппликейшны “Бусад гүйлгээ” хэсэгт байрлах “Mobile cash” цэс рүү орж, илгээх мөнгөн дүн, хүлээн авах хүнийхээ утасны дугаарыг оруулахад түүнд 6 оронтой код очно. Хүлээн авагч ХасБанкны аль ч АТМ-с утасны дугаар, нууц кодоо оруулаад л шууд мөнгөө авах боломжтой. Түүнд өгөх нууц код нь зөвхөн тухайн гүйлгээнд нэг удаа л хэрэглэхэд хүчинтэй байдаг тул танд ямар ч аюул эрсдэлгүй. Мөн гүйлгээ нь 30 минутын туршид л хүчинтэй тул мөнгийг тэр хугацаанд аваагүй тохиолдолд таны данснаас хасагдахгүй юм. Одоо ажлын дундуур очиж өгөх, “Ирээд ав...” гэж хөндий дугарах шаардлагагүй. Mobile cash-аа ашиглаарай!

ОЛОН ДАХИН ГҮЙЛГЭЭ ХИЙХ ГЭЖ ОРЖ ГАРАХ ШААРДЛАГАГҮЙ - МУЛЬТИ-ГҮЙЛГЭЭ

 

Мобайл банк, санхүүгийн аппликейшнууд та бидний гүйлгээ хийх асуудлыг аль болох эвтэйхнээр, хамгийн боломжит хувилбараар шийдвэрлэх гэж хичээдэг. Гүйлгээ хийсний дараа хүлээн авагчийнхаа дансыг хүртэл хадгалж, дараа дараагийн гүйлгээг хялбарчилдаг болоод удаж байна. ХасБанк ч харилцагчдынхаа хэрэгцээ шаардлагад нийцүүлж ажиллахыг зорьдог ба хүн болгонд тулгараад байдаггүй ч тулгарсан үедээ толгойны өвчин болдог асуудлыг энэ удаагийн шинэчлэлтээрээ шийдвэрлэлээ.

Бид гүйлгээ болгонд зориулж, гүйлгээ хийх үйл явцыг давтдаг. Өөрөөр хэлбэл, олон удаагийн гүйлгээ хийхэд танд нэг үйлдлээ олон дахин хийж, хийх болгондоо “Гүйлгээ” цэс рүү ахин дахин орж гарах шаардлага гардаг. Уншихад хүртэл төвөгтэй энэхүү “хүнд суртлыг” та “Мульти-гүйлгээ” цэсийг ашиглан арилгаарай.

Тав хүртэлх данс руу өөр өөр үнийн дүнг ялгаатай гүйлгээний утгатайгаар нэгэн зэрэг шилжүүлж, хоромхон зуурт хурууныхаа үзүүрээр гүйлгээний бүх асуудлаа шийдээрэй!

БУСАД БОЛОМЖУУД

 

Mobile cash, Мульти-гүйлгээнээс гадна шинэчлэгдсэн ХасБанкаар дамжуулан та хүлээн авагчийн утасны дугаар эсвэл имейл хаягаар мөнгө шилжүүлж, өндөр дүнтэй валютын арилжааны хэлцэл хийх боломжтой. Мэдээж,

  • Өөрийн данс хоорондох гүйлгээ
  • ХасБанк болон бусад банкны данс руу хийх гүйлгээ
  • Гадаад гуйвуулга (Swift)
  • Захиалгат гүйлгээ зэрэг таны өдөр тутамдаа хэрэглэж дадсан үйлчилгээнүүд хэвээр төдийгүй улам хялбар болсон.

Шинэчлэгдсэн ХасБанкийг: http://bit.ly/XacBank

Дараагийн нийтлэлээр шинэчлэгдсэн ХасБанканд ямар төрлийн картын үйлчилгээнүүд нэмэгдэж, таны хурууны үзүүрт ойртсоныг онцлох болно!

Илүү дэлгэрэнгүй мэдээлэл болон хэрхэн ашиглах зааврыг бид цуврал хэлбэрээр хүргэх учир та бидний Facebook хуудсыг дагаарай:

https://www.facebook.com/xacbank

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.