Сүхбаатар аймгийн Дарьганга суманд 4 дүгээр сарын 18-ны өдөр гарсан хээрийн түймрийг өнөөдөр буюу 19-ний 09:50 цагт бүрэн унтрааж, тус сумын Засаг даргад хүлээлгэн өглөө.
Түймэрт урьдчилсан байдлаар урт нь 60 км, өргөн нь 30 км талбай /180,000 га/ өртөж шатсан бөгөөд түймрийн шалтгаан нөхцөлийг Цагдаагийн байгууллага тогтооно гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!