Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/18-НД НИЙТЛЭГДСЭН

Эмнэлэгт 3,202, гэрээр 4,604 хүн эмчлүүлж байна

А.Төгөлдөр, iKon.mn
2021 оны 4 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Коронавирусийн халдвартай нь батлагдсан хүмүүсийг эмнэлэгт болон гэрт нь тусгаарлан эмчилж буй.

Өнөөдрийн байдлаар 3,202 хүн хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс:

  • Хөнгөн 2,054
  • Хүндэвтэр 860
  • Хүнд 231
  • Маш хүнд 57 байна.

Харин хөнгөн хэлбэрээр өвчлөөд гэртээ тусгаарагдсан 4,604 хүн байгаа аж. Эдгээр хүмүүст тухайн хорооны өрх, дүүргийн эмнэлэг хяналт тавьж байгааг ЭМЯ-наас мэдээллээ.

Мөн хүндэвтэр, хүнд, маш хүнд хүний тоо нэмэгдэх хандлагатай байгаа аж.

Түүнчлэн халдвар авсан тохиолдолд дур мэдэн өөрийгөө эмчлэх гэж оролдох нь өвчнийг улам хүндрүүлж байгааг анхаарууллаа. КОВИД 19-ийн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эрүүл мэндийн байгууллагад хандан зөвлөгөө, тусламж авахыг ЭМЯ-наас зөвлөж байна.

УОК, болон Эрүүл мэндийн сайдын тушаалаар хэд хэдэн эмнэлэгт цар тахлын үед иргэдийг татан авах зэрэг өөрчлөлт хийсэн байна. Мөн тандалт судалгааны багийг ХӨСҮТ-өөс удирддаг байсныг болиулж, дүүрэг тус бүрд нь салгаж зохион байгуулахаар болжээ. Ингэснээр хариу арга хэмжээ илүү түргэн шуурхай болох, шинжилгээний хариу эерэг гарсан тохиолдолд олон хоног арга хэмжээ авахгүй байна гэдэг шүүмжлэл арилна гэдгийг мөн хэллээ.