Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/18-НД НИЙТЛЭГДСЭН

Penthouse гэж юу вэ?

ikon.mn
2021 оны 4 сарын 18
Сурталчилгаа

Сүүлийн үед эрчээ аваад буй ClubHouse-т томоохон инфлюнсэр, урлаг соёлын одууд цуглаад олон сонирхолтой хэлэцүүлэг сэдвийн талаар ярьж, сонирхолтой яриа өрнүүлж болж. Олуулаа чуулсан өрөөнд сонин содон сонирхолтой мэдээллүүд ихээр өрнөж чих соотойлгосон ярианууд ч болж өнгөрлөө.

 

Солонгост төдийгүй Монголд эрчээ авч буй Пэнтхаус киноны талаар сонирхолтой мэдээлэл, фактууд, карантины үеийн амьдралын хэв маягийн тухай олон зүйлсийг ярилцлаа.

Хамгийн анхаарал татам 5 сэдвийг онцолбол:

  1. Карантины үеэр үзэхэд тохиромжтой хамгийн шилдэг киногоор инфлунсерууд Пэнтхаусыг онцоллоо.
  2. Монголд ч кинон дээрх Пэнтхаус шиг Пэнтхаус байдаг бөгөөд борлуулалт нь хамгийн сайн байгаа аж. Тэр нь Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хажууд байрлах Sky Garden хэмээх өндөр зэрэглэлийн хотхон гэнэ.
  3. Солонгосын Пэнтхаус киног үзээд Монголын баячууд Пэнтхаус загварын байр сонирхох нь олширчээ. Бүр нэртэй баячууд Sky Garden хотхоноос хамгийн том Пэнтхаус загварын байрыг авах гээд чадаагүй гэнэ шүү.
  4. Үл хөдлөх сонгохдоо байршил, чанар, ирээдүйд өсөх үнэ цэнийг нь бодолцох ёстойг Пэнтхаус кино гарсанаас хойш хүмүүс илүү сайн ойлгосон гэнэ.
  5. Солонгосын 100 давхар Пэнтхаусын цонхоор хотын шөнийг тольддог бол Монголын 22 давхар Пэнтхаусын цонхоор үзэсгэлэнт байгалийг тольддогоороо онцлог аж.

Комедиан Идэр-Од далайд дусал нэмэр гэж Penthouse-ын талаар товч мэдээлэл хүмүүст өгөв.

Орон сууцны хамгийн дээд давхарт байрладаг Penthouse загварын байр нь анх 1920-иод оноос АНУ-д дээврийн зайг ашиглах зорилгоор хөгжиж эхэлжээ. 1923 онд Plaza зочид буудал Central Park-ийг цонхоороо харах харууцтай, тансаг зэрэглэлийн Penthouse загварыг тохижуулж байжээ.

Penthouse нь тухайн орчноо тольдох нөхцөлийг бүрдүүлж задгай террасыг шийдсэн байдаг.  Мөн өндөр тааз, том цонх нь бусад загвараас ялгарах нэг онцлог болдог аж.

Одоогоор Улаанбаатар хотод Sky Garden Residence хотхоны 22 давхарт байрлах Пэнтхаус загварын байр хамгийн өндөрт тооцогдож байгаа бөгөөд эхний ээлжийн ашиглалтад орсон Пэнтхаусууд нь аль хэдийн зарагдаж дуусчээ.

Манай Монголчууд ч Пэнтхауст тухладаг болж Монголын барилгын салбар ч дэлхийн хөгжилтэй орнуудаас дутахааргүй орон сууцыг урладаг болжээ. 

 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.