Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/08-НД НИЙТЛЭГДСЭН

Замын-Үүд боомтоор ачаа тээврийн машинуудыг нэвтрүүлж эхэлжээ

А.Намуун, iKon.mn
2021 оны 4 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УОК-ын Шуурхай штабаас хийсэн мэдээллийн үеэр иргэдээс ирсэн асуултад холбогдох албаны хүн хариуллаа.

-Замын-Үүд боомтоор ачаа тээвэр явуулахгүй байгаа. Хүнс, ачаа тээвэр хэзээ орж, гарах ирэх вэ?

ХХЕГ-ын шалган нэвтрүүлэх хэлтсийн офицер, ахмад Б.Баттулга: - Замын-Үүдэд 700-гаад машиныг дараалалд оруулсан байгаа. БНХАУ-ын талтай тохиролцсоны дагуу дөрөвдүгээр сарын 7-ноос 20 автомашиныг улсын хилээр нэвтрүүлсэн. Хятадын талаас энэ тоог нэмэгдүүлэх талаар хамтарч ажиллаж байгаа.

БНХАУ-ын ЭСЯ-наас өгсөн мэдээллээр "Цар тахалтай холбоотойгоор хилээ нээхгүй байгаа. Өөр ямар нэгэн шалтгаан байхгүй" гэсэн юм.