• 6 сарын 10, Мягмар
Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/12/11-НД НИЙТЛЭГДСЭН

Тэнгисийн ёроолоос цэвэр усны асар их нөөц олдов

Өглөөний сонин
2013 оны 12 сарын 11
MorninigNews.mn
Зураг зураг
Тэнгисийн ёроолд байгаа энэхүү усыг цэвэршүүлэх нь далайн уснаас ч хямд тусна гэж эрдэмтэд үзэж байна

Эрдэмтэд тэнгисийн ёроолоос асар их хэмжээний цэвэр ус олсон талаар шинжлэх ухааны “Nature” сэтгүүлд бичжээ.

Тодруулбал Австрали, Хятад, Хойд Америк, Өмнөд Африкийн эх газар дээр гарч ирсэн усны ёроолд 500 мянган шоо км бага зэргийн давсархаг ус агуулагдаж байгаа нь тогтоогдсон байна.

Шинжлэх ухааны хүрээлэнгүүд, нефть хийн компаниудын захиалгаар хийсэн олон тооны судалгаанаас ийм үр дүн гарсан аж. Энэ ус хэдэн зуун мянган жилийн турш бүрдсэн байна.

Эрт дээр үед тэнгисийн усны түвшин харьцангуй бага байсан бөгөөд өдгөө ёроол нь болсон тэр хэсгүүд борооны уcaap дүүрч, дараа нь хөрсний усыг тэтгэдэг байв.

Харин 20 мянган жилийн өмнө туйлын малгай хайлж эхэлмэгц ихэнх эргүүд усан дор орж, борооны усаар тэтгэгдсэн цэнгэг ус шавар, тунамал чулуулагт дарагдан цэвэр хэвээрээ үлджээ.

Тэнгисийн ёроолд байгаа энэхүү усыг цэвэршүүлэх нь далайн уснаас ч хямд тусна гэж эрдэмтэд үзэж байна. Хамгийн гол нь цэвэр усыг бохирдуулалгүй олборлохын тулд маш болгоомжтой ажиллах шаардлагатай байгаа юм.

Зураг