ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр дархлаажуулалтын ажлын явцын мэдээг танилцууллаа. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 376,373 хүн вакцины эхний тунг хийлгээд байна.
"Шинжлэх ухааны үүднээс 15-аас дээш насныхан вакцин хийлгэж болох ч манай улс 18-наас дээш насны иргэдээ вакцинд хамруулж байгаа" гэдгийг ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр тодотгон хэлэв.
Вакцинд хамрагдсан хүмүүсийг насны бүлгээр ангилж харвал:
Өнөөдрөөс эхлээд нийслэл Улаанбаатар хотод өдөрт дунджаар 30,000 иргэнийг дархлаажуулалтад хамруулах бол орон нутагт эрүүл мэндийн ажилтнууд, хариу арга хэмжээний багийнхныг вакцинд хамруулж эхэлж байгааг ЭМЯ-наас мэдээллээ.
Вакцинд хамрагдсан иргэдийн тоог дүүрэг тус бүрээр харвал:
Найман аймагт дархлаажуулалтын ажил эхлээд байна. Орон нутагт эрүүл мэндийн ажилчдаас гадна уул уурхайн салбарын ажилтнууд, гаалийн байгууллагынхан дархлаажуулалтад хамрагдаж байгаа аж.
ВИДЕО ҮЗЭХ: /2021.04.05/ (Бичлэг харагдахгүй бол ЭНДЭЭС үзэх боломжтой)
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!