Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/04-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Байгалмаа: Өдөрт бүртгэгдэж буй халдварын тохиолдлын 30-40 хувь нь гэрээр эмчлэгдэж байна

Б.Бадамгарав, IKon.mn
2021 оны 4 сарын 4
iKon.MN
Зураг зураг
ЭМЯ

Цар тахлын нөхцөл байдал хүндэрч, эмнэлгийн ачаалал өндөр байгаа тул цар тахлын халдвар авсан хөнгөн хэлбэрийн өвчтөнүүдийг гэрт нь тусгаарлаж, эмчилж буй.

Тодруулбал өдөрт бүртгэгдэж буй халдварын тохиолдлын 30-40 хувь нь гэрээр эмчлэгдэж байгааг ХӨСҮТ-ийн албаны дарга Ж.Байгалмаа хэллээ. Тэрбээр "Нийт өвчтөний 86 хувь нь хөнгөн болон шинж тэмдэггүй хэлбэртэй байгаа. Тиймээс эдгээр хүн гэрээр эмчлэгдэх боломжтой гэж тооцоолсон. Эмнэлэгт өндөр настан, архаг суурь өвчтэй, жирэмсэн зэрэг цаашид хүндрэх магадлалтай хүмүүсийг эмчилж байгаа" гэв.

Мөн нийслэл хотод халдварын нөхцөл байдал хүндэрснээр орон нутгаас эмч, сувилагчдын багийг татсан. Гэвч орон нутагт халдвар тархалт нэмэгдэж буй тул зарим аймгийн баг буцжээ.

"Гуравдугаар сарын 19-нд 17 аймгаас баг татан ажиллуулж эхэлсэн. Тухайн үед орон нутагт байдал харьцангуй гайгүй байсан ч сүүлийн өдрүүдэд нөхцөл байдал хүндэрч байгаа тул зарим аймаг багаа буцаан татсан. Одоогоор 10 баг нийслэл хотод дайчлагдан ажиллаж байгаа. Мөн ЭМЯ-наас нэмэлт 48 баг гаргаж, ХӨСҮТ болон НЭМГ-ын хариу арга хэмжээний багт гурав хоногийн өмнөөс ажиллуулж эхэлсэн" хэмээн ХӨСҮТ-ийн албаны дарга Ж.Байгалмаа хэллээ. 

ВИДЕО:

https://fb.watch/4EVQIK-dGs/