Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/04-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Ууганбаяр: COVID-19-өөр өвчлөөд, эдгэрсэн хүмүүс халдвар тараахгүй тул ялгаварлан гадуурхахгүй байхыг хүсье

Б.Бадамгарав, IKon.mn
2021 оны 4 сарын 4
iKon.MN
Зураг зураг
ЭМЯ

Монгол Улсад коронавирусийн халдварын тохиолдол өнөөдөр 620-оор нэмэгдсэнээр нийт өвчлөлийн тоо 10,000-ын босго давж, 10,218 боллоо. 

Өвчлөлийн нөхцөл байдал хүнд хэвээр байгаа тул иргэдийг халдвар хамгааллын дэглэмээ чанд баримтлахыг Эрүүл мэндийн яамнаас зөвлөсөөр байна. Түүнд өвчлөөд эдгэрсэн хүмүүсийг нийгэмд ялгаварлан гадуурхахгүй тус яамнаас уриаллаа.

Эрүүл мэндийн яамны Хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр "Цар тахлын халдвараар өвчлөөд, эдгэрч гарсан хүмүүсээс найз нөхөд зайгаа барих, харьцахгүй байх буюу ялгаварлан гадуурхаж байна гэх гомдол их ирж байна. COVID-19-өөр өвчлөөд эдгэрсэн хүмүүс танд халдвар тараахгүй тул ялгаварлан гадуурхахгүй байхыг хүсье. Энэ өвчин таныг ч бас дайрч болзошгүй тул хэн нэгнийгээ ялгаварлаж болохгүй" гэлээ.

ВИДЕО:

https://fb.watch/4EVQIK-dGs/